|

Алдарт репперүүд онгоцны буудалд зодолдож эмх замбараагүй байдал үүсгэжээ

Францын алдарт репперүүд Парисын онгоцны буудлын татваргүй барааны дэлгүүрт зодолдон эмх замбараагүй байдал үүсгэсэн хэрэг өчигдөр гарчээ. Хип хоп чиглэлийн уран бүтээл туурвидаг Бүүба (Booba), Каарис (Kaaris) нар 2013 оноос бие биенийгээ үзэхээ байсан гэнэ. Гэвч таарамж муутай хоёр реппер ижил өдөр Испанийн Барселон хотод тоглолттой байсан тул ийнхүү онгоцны буудалд таарсан байна. Бүүба болон Каарис нар барилцаж авахад хамт явж байсан найзууд нь ч уг зодоонд оролцжээ.Тэр үед онгоцны буудалд байсан хүмүүс тэднээс айн зугтаж байжээ. Харин залуус нүцгэн гараараа зодолдохоос гадна дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн, үнэртэй усаар ч бие биенийгээ цохиж байсан аж. Цагдаа нар тэр дор нь зодоонд оролцсон арван нэгэн хүнийг баривчилсан байна. 
Алдарт репперүүд онгоцны буудалд зодолдож эмх замбараагүй байдал үүсгэжээ



1767
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.