|

Жижигхэн шувуу жуулчдын нүдний өмнө могойг тасдан иджээ

ӨАБНУ-ын үндэсний паркад аялаж явсан Габриэла Бенавидес(Gabriela Benavides) хэвлээр явагчдыг иддэг жижигхэн шувуу хорт могой руу довтолохыг харж энэ талаар хийсэн бичлэгээ Kruger Sightings сувгийн YouTube дээр нийтлэжээ.

 

Rhamphiophis oxyrhynchus-ийн төрөлийн хорт могой нүхэнд байхыг харжээ. Гэтэл бут сөөг орчим байдаг бор шуутай адил саарал толгойтой жижигхэн шувуу дайрчээ. Могойн нүүрэн хэсэг цусаар будагдан нүдгүй болжээ. Хорт могой дэмий л амаа ангаан хөдлөхөөс өөр зүйлгүй харин жижигхэн шувуу могойны гэдсийг цоолон дотор эрхтэнийг идэж дуусгалаа.

"Ийм жижигхэн шувуу хорт могойг алаад өдрийн хоол болгон зооглож орхино гэж бодсонгүй. Тэгээд ч могойг түүний хоолны зэсэнд байдаг гэж төсөөлсөнгүй-гэж Бенавидес тайлбарлажээ. – бид эхлээд шувуу үүрээ хамгаалж байгаа юм байх гэж бодсон гэтэл могойг тогшсоор бүр түүний дотор эрхтэн бүгдийг идэж орхисноор могой үхсэн байна.


Крюгерийн Үндэсний парк ӨАБНУ-ын зүүн-хойно байдаг. Энэ газар нутагт 1,5 мянган арслан, 12 мянган заан, 2,5 мянган зэрлэг үхэр, ирвэс мянга орчим мөн 5 мянган хирс байдаг гэнэ. Наймдугаар сарын 8-д Крюгер паркийн арслангууд зэрлэг гахайг тасдан 15 минут орчим идсэн бөгөөд дараа нь цөөвөр чонын сүрэг дайран ирж олзыг аваад зугтаж байжээ.

Ц.Пүрэвдорж


Undesten.mn
1421
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.