|

Цаасан шувуу - Хирошимо хотод бөмбөг хаясанаас болж цусны хорт хавдараар нас барсан Sadako Sasaki -д зориулсан дуу

Өнөөдөр 8 сарын 6-ны өдөр

Тэр дөнгөж 644 цаасан шувуу хийж амжсан боловч ангийнх нь хүүхдүүд түүнийг нас барсны дараа үлдсэн 356 ширхэгийг нэмэн хийж түүнтэй хамт оршуулсан байна.
  охин Хирошимо хотод амьдардаг байсан бөгөөд бөмбөг хаясанаас хойш 10 жилийн дараа цусны хорт хавдартай болсон нь оношлогдсон байна.
Мэдээж энэ өвчин цацраг туяаны нөлөөнөөс болж үүссэн нь ойлгомжтой байв. 
Өвчинөө мэдсэнээс хойш охин 1000 цаасан шувуу хийхээр шийдсэн бөгөөд 
Япон үндэстэнгүүд цаасан шувууг эрүүл энх урт амьдарлыг билэгдэн хйидэг байжээ. Гэвч охин 1955 онд буюу 12 настайдаа нас барсан байна. 
Одоо Хирошимо хотод байдаг Энх Тайваны паркыг Sadako Sasaki охины дурсгалд зориулан барьсан бөгөөд түүний гартаа цаасан шувуу барьсан хөшөөг тэнд байрлуулсан байдаг ажээ.

Цаасан шувуу 
Өвчинд шаналсан өнчин охин
Өрөвчхөн сэтгэлээр шувуу хийжээ
Хийсний тоогоор нас нь уртсах
Хуучны домгийг эргэн биширчээ
Зуун мянган шувуу хийвэл
Ямар ч зовлонгоос салдаг гэж
Зургаан тивийн хүүхэд бүхэн
Япон охинд шувуу илгээжээ
Хөөрхий охины амьдрах хүслэн
Хүн төрөлхтөний мөнхийн хүслэн
Хийсэн шувууд нь нисэн дүүлээд
Хүй орчлонд ингэж хэлжээ
Эрүүл явбал хосгүй сайхан
Эрхэм дээдийн жаргал гэж
Дайн дажингүй амар тайван
Даяар олны жаргал гэжээ
Арван хаврыг үзсэн охин
Алтан дэлхийгээс халин нисжээ
Тэсрэх бөмбөг дайны эсрэг
Тэмцлийн хөшөө болон мөнхөрчээ
Хөшөөн дээр ингэж сийлжээ
Хөөрхий охины хүслийг бичжээ
Цацрагт хордолт надаар дуусаг
Цаасан шувууд нисэн хэл гэжээ

 
 
 


1984
  • Эгэл ардын дунд орших ардын гоц авъяастан Үзсэн   1618 2015-05-19
  • Б.Жамъяандорж гурван сая төгрөгийн эзэн боллоо Үзсэн   827 2019-02-25
  • Europoos.S.com хаягтай Online shop- оос захиалга хийсэн иргэдийн ачаа, бараа гаалийн агуулахад гацсан асуудлаар тодруулга хийж байна... Үзсэн   642 2022-03-24
  • Амьтад толинд өөрийгөө хараад яадаг вэ Үзсэн   1351 2015-06-17
  • Хөлөөрөө толгойгоо 134 удаа цохиж Гиннесийн номд оров Үзсэн   1528 2015-08-17
  • Б.Лхагважав: Оюутолгой төсөлд "Монголын арбитрийн шүүхээр шүүлгэнэ" гэх заалт оруулж болох байсан Үзсэн   1381 2015-04-02
  • Дуучин Заяа "Зөрүүдхэн" минь хэмээх шинэхэн клипэндээ эхнэрээ тоглуулжээ Үзсэн   1006 2018-11-17
  • Үнэхээр сэтгэлийн бэлэг гэдэг агуу шүү. Баярлалаа Үзсэн   1906 2014-08-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.