|

Гүүрнээс найзыгаа түлхсэн бүсгүйд хэрэг үүсгэжээ

 

18 метрийн өндөр гүүрнээс найзыгаа түлхсэн бүсгүйг бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт буруутгаад байна.

18 настай Тэйлор Смит Вашингтон мужийн Ванкувер хотын Льюис гол руу найз, 16 настай Жордан Холгерсоныг түлхсэнээс болж Жорданы таван хавирга хугарч, уушги болон улаан хоолой нь гэмтжээ.

Вашингтон мужийн прокурорын алба Тэйлор Смитийг "бусдын бие махбодид болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулж, үхэлд хүргэж болзошгүй  эрсдэлийг үүсгэсэн” хэрэгт буруутгаж байгаа ба буруутай нь нотлогдвол түүнийг нэг жил хүртэлх хорих ялаар шийтгэж, 5000 ам. доллараар торгох аж. 

ABC сувгийн Good Morning America нэвтрүүлгийн өнгөрсөн баасан гарагийн дугаарт оролцсон Тэйлор Смит, "Жордан гүүрнээс үсрэхийг хүсч байсан ч айгаад байна гэсэн. Тэгээд намайг өөрийг нь түлхээд өгөөч гэж гуйсан. Би ямар хор уршиг гарч болзошгүй талаар тэр үед бодоогүй.” хэмээн Жорданаас уучлалт гуйх гэж эмнэлэгт тэр даруйдаа очсон ч түүнийг хүлээж аваагүй талаар ярьжээ. 

Жордан Холгерсоны гэр бүлийнхний зүгээс  Тэйлор Смитэд итгэхгүй байгаа ба түүнийг эмнэлэгт уучлалт хүсэх гэж ирсэн нь худал болохыг, мөн болсон явдлын дараа юу ч болоогүй юм шиг аашилж байсан гэж  мэдэгджээ. 

Жордан, "Бие маань маш их өвдөж байна. Өглөөгүүр бүр их өвддөг. Амьсгалж чаддаггүй. Цээжний хоёр талаар, хоёр мөр  хөндүүрлэж өвддөг. Босч ч чадахгүй байна.” хэмээн ярьсан байна. 


Жордан Холгерсоныг гүүрнээс түлхэж буй бичлэг YouTube цахим хуудсанд тавигдсан байсан ба тэрээр унахынхаа өмнө, "Үгүй ээ, би доошоо үсрэхгүй.” гэж хэлж буй сонсогдож, гол руу маш хүчтэй унаж буй нь харагдана. 

Жорданыг гүүрнээс түлхсэн Тэйлор Смит нь сургуулиасаа гарч, эмээтэйгээ амьдардаг талаар эх сурвалжууд мэдээлжээ. 

Вашингтон мужийн хуулиар болгоомжгүй байдлаар хүний эрүүл мэнд, бие махбодид хохирол учруулах нь ноцтой гэмт хэрэгт тооцогддог аж.

С.Заяа | GoGo.mn
1469
  • Дуучин Рианна нүцгэлжээ Үзсэн   1113 2016-04-22
  • О.Дөлгөөн: За зүгээр нүдээ аниад сонс Үзсэн   1201 2016-11-07
  • Аялалаар явах гэж байгаа хүмүүст маш хэрэгтэй зөвлөгөө Үзсэн   1098 2015-06-22
  • 100 АСУУЛТ , 100 ХАРИУЛТ - Арго багш Үзсэн   2842 2014-07-15
  • Наташа Королёва - Маленькая страна Үзсэн   2381 2014-07-23
  • Утсаараа оролдож явах ийм л аюултай Үзсэн   966 2016-01-19
  • Богино хэмжээний хүүхэлдэйн кинонууд - Big Buck Bunny Үзсэн   6439 2014-07-15
  • PSY - GANGNAM STYLE (강남스타일) M/V Үзсэн   2478 2014-07-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.