|

Samsung шинэ рекламандаа Apple-ийг “доош нь хийв”

Өчигдөр Самсунг компани саяхан шинээр гаргаад байгаа Galaxy Note 9 ухаалаг гар утасныхаа хоёр видео рекламыг цацжээ.

Эдгээр сурталчилгаанууд дээрээ тэд өрсөлдөгч Apple руу довтолсон утга агуулгыг ил тод харуулсан байна.

Эхний реклам дээр нэгэн хэрэглэгч Apple-ийн худалдааны мэргэжилтэнтэй ярилцаж байгааг харуулжээ.

Тэдний хооронд Galaxy Note 9, iPhone X-ийн аль нь илүү болох талаар яриа өрнөж байна. Apple-ийн ажилтан өөрийнх нь бүтээгдэхүүн нүүрээр нь эзнээ таньж дэлгэцээ нээдгийг тайлбарлахад хэрэглэгч "наадах чинь Note 9-д бас байдаг шүү дээ” гэж хариулна. Хэлэх үггүй болсон ажилтан хэсэг гацсанаа FaceTime буюу дүрсээ харж ярих үйлчилгээ iOS 12-оос эхэн 32 хүнтэй зэрэг холбогдох чадвартай болсныг хэлжээ.

Гэтэл хэрэглэгч "ингэх ямар хэрэгтэй юм бэ?” гэж асуухад ажилтан хэлэх үггүй болж байгааг харуулсан байна.

 
 

Хоёр дахь рекламанд мөн ажилтан, хэрэглэгч хоёрын хооронд яриа өрнөж байгааг харуулжээ. Хоёр бүтээгдэхүүн юугаараа ялгаатай болохыг хэрэглэгч асуухад ажилтан Apple Pencil буюу үзэг нь зөвхөн iPad-тай ажилладаг болохыг хэлж байна.

Galaxy Note 9-ийн S Pen нь үүгээрээ давуу болохыг харуулжээ. Харин iPhone X дээр ямар үзэг хэрэглэхийг хэрэглэгч асуухад ажилтан хуруугаа ашиглахыг зөвлөж байгааг харж болно.

 

Самсунг Электроникс Galaxy Note цувралаа жил бүрийн наймдугаар сард зарладаг нь есдүгээр сард iPhone зарлагдахаас өмнө зах зээлийг түрүүлж эзлэх зорилготой. Тиймээс реклам сурталчилгаа нь ч ийм түрэмгий агуулгатай байгаа бололтой.


Эх сурвалж: iKon.MN


970
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.