|

Сиа хиймэл үсгүйгээр тайзан дээр дуулжээ

42 настай дуучин Сиа тайзан дээр нүүрээ халхалсан хиймэл үс зүүхгүйгээр барагтай бол гардаггүй нэгэн. Тэгвэл энэхүү зуршлаараа олонд танигдсан тэрээр өнгөрөгч мягмар гарагт Лос-Анжелест болсон хүндэтгэлийн тоглолт дээр ямар нэгэн баг, хиймэл үс зүүлгүйгээр уран бүтээлээ толилуулжээ. 

Дуучин бүсгүй тайзан дээр гарахаас үхтлээ айдаг тул үргэлж ийм этгээд байдалтай гардаг гэж тайлбарлаж байсан удаатай. Сиа "Би тоглолт хийж, тайзан дээр дуулах дургүй. Би маш их айдаг" хэмээсэн юм. Түүний алдарт Chandelier, Elastic Heart зэрэг хэд хэдэн дууны клипэнд тоглож алдаршсан бүжигчин Мэдди Зиеглерээс хүмүүс үргэлж "Сиа үзэсгэлэнтэй юу, ямархуу царайтай хүн бэ?" гэж асуудаг байжээ. Харин Мэдди дуучин эмэгтэйг "Үзэсгэлэгтэй, хайр хүрэм царай төрхтэй. Зөвхөн гаднаа ч биш, дотоод хүн нь хүртэл" гэж хэлдэг байсан гэнэ. 
 

843
  • “Хү” хамтлагийн “This is Mongol” дууг шилдгээр онцолжээ Үзсэн   842 2022-05-26
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1111 2016-06-15
  • Шүршүүрт орж байна гэтэл... Хаха Үзсэн   775 2019-04-11
  • Арго багшийн эрх баригчдад зориулсан шинэ дуу Үзсэн   1315 2016-04-21
  • Чингис хаан нисэх онгоцны буудал Эболагийн шалгалтад "бүдрэв" Үзсэн   1394 2014-10-31
  • Digital хамтлаг "Галзуу ганц" Үзсэн   1306 2016-04-13
  • Анхны болзоо/Blind date short mongolian movie Үзсэн   2676 2014-07-17
  • Инээд халддагаа гэж хаха Үзсэн   1269 2015-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.