|

”Freezone” болон ”Topline” хамтлагуудын дунд маргаан дэгдэв үү?

Хоёрхон хоногийн өмнө Өвөр Монголын "Topline" хамтлагийн дуулснаар "Зүүдний дагина" хэмээх дууг бид дахин сонсох болсон билээ. 20 жилийн өмнө "Freezone" хамтлагийн дуулснаар олны сэтгэлд хоногшсон тус дуу шинэчлэгдэн гарсан даруйдаа олны анхаарлыг ихэд татан  маргаан дэгдээж эхэлжээ. Тус дуу нь Япон дуу бөгөөд олон орны хэл дээр гарсан байдаг ба дууны аян дээр Ү.Хүрэлбаатар шүлэг тэрлэж бидний мэдэх "Зүүдний дагина" дуу мэндэлж байсан түүхтэй аж. Харин дууг сэргээн дуулахдаа "Topline" хамтлагийн продюсер А.Мөнгөнсүх нь "Freezone" хамтлаг, Ү.Хүрэлбаатар болон Японы талаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэнэ. Энэ тал дээр зохиогчид гомдолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд продюсер А.Мөнгөнсүх "Фрийзон хамтлаг яг япон дуучных нь фонограмм дээр дуулсан болохоор ковер дуу гэж л бодсон нь миний болон манай хамтлагийн буруу байж" хэмээх тайлбарыг хийжээ. Өмнө нь хэд хэдэн удаа дуугаа алдаж байсан "Freezone" хамтлагийн хувьд ийм зүйл дахин давтахгүй байх тал дээр анхааран ийн мэдэгдэл хийсэн бөгөөд "Topline" хамтлагийн цаашдын уран бүтээлд амжилт хүссэн байна.

 

 

Дууны Япон хувилбар: 

 


 

Freezone хамтлагийн дуулснаар: 

 


 

Topline хамтлагийн дуулснаар: 

 


 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


999
  • ХарШил - 37-р точка киноны залуу жүжигчид Үзсэн   1045 2019-10-24
  • Тавтай нойрсоорой Үзсэн   3473 2014-07-15
  • Монгол охид ийм мундаг ийм сайхан Үзсэн   2592 2015-04-30
  • Зөгий хэрхэн өсч торнидог вэ? /гайхалтай бичлэг/ Үзсэн   1311 2015-06-11
  • Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой /видео/ Үзсэн   1403 2015-05-05
  • Үнэхээр гайхалтай илтгэл - Заавал үзээрэй !! Үзсэн   2511 2014-10-29
  • Б.Чойжилсүрэн мөнгө тарааж УИХ-д шургажээ Үзсэн   1312 2016-01-14
  • Цензургүй яриа: ”Буянгийн Жагаа” гэгддэг Б.Жаргалсайхан оролцлоо Үзсэн   1643 2018-03-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.