|

Аймшигт өвчинтэй тэмцсэн Аврил Лавин шинэ дуутай эргэж ирэв

Удаан хугацааны турш маш аюултай өвчин болох хачигт боррелиозтой тэмцэж, эдгэрсэн дуучин Аврил Лавин саяхан "Head Above Water" нэртэй тун сэтгэл догдлуулам шинэхэн дуугаа фэнүүддээ хүргэсэн байна. Дуучин бүсгүй энэхүү дууг аймшигт өвчинтэйгээ тэмцэж, Бурханаас тусламж хүсэн залбирч байсан хүнд хэцүү үедээ бичжээ. Дууны үг нь "Бурхан минь, намайг уснаас гаргааж, битгий живүүлээч, бүх зүйл улам хэцүү болж байна. Би тантай уулзах мөчдөө өвдөглөн залбирах болно намайг битгий живүүлээч" гэсэн утга агуулах аж.

2000-аад оны үед залуусыг байлдан дагуулж байсан алтернатив рок дуучин Аврил энэхүү дуу бүтсэн түүхийг ярихдаа "Нэг шөнө би өөрийгөө үхэж байна гэж бодсон. Би өөрийгөө үнэхээр үхэж байгааг хүлээн зөвшөөрсөн. Ээж минь миний дэргэд, гарыг минь атгаад хэвтэж байлаа. Яг л живж байгаа юм шиг мэдрэмж төрж байв. Би амьсгаагаа түгжээд "Бурхан минь уснаас гарахад минь туслаач" гэж залбирч эхэлсэн. Тэр үед л энэ дууны үг бий болсон доо" хэмээжээ.

Дуучин Аврил 2015 онд "Fly" нэртэй дуу гаргаснаасаа хойш уран бүтээл туурвиагүй юм. Тэрээр 2015 онд аялан тоглолтынхоо үеэр хачирхалтай өвчний шинж тэмдэг илрээд буй тухай ярьж байсан бөгөөд хэд хэдэн эмчид үзүүлсний эцэст халдвартай хачигт хазуулснаар үүсдэг хачигт боррелиоз хэмээх өвчин туссан болохоо мэдсэн байна.

Энэхүү өвчнийг даван туулж чадсан Аврил өөртэй нь ижил зовлонтой ч эмчилгээ хийлгэх боломжгүй хүмүүст туслахын тулд "Аврил Лавин" сангаараа дамжуулж, #HeadAboveWater нэртэй футболк худалдан, мөнгө цуглуулж эхэлсэн гэнэ шүү.

Хачигт боррелиоз буюу Лаймын өвчин (Lyme disease) нь Borrelia burgdorferi бактериар үүсгэгддэг. Бугын хачиг энэ бактерийг зөөдөг бөгөөд халдварлагдсан хачигт хазуулсан тохиолдолд өвчилдөг. Зарим өвчтөн хачигт хазуулснаа санадаггүй. Хэрвээ эмчлэхгүй бол зүрх, тархи, үе мөч, мэдрэлийг хамарч хүндэрдэг. Бүх лайм өвчний тохиолдлын 94% нь АНУ-ын доорх 12 мужид тохиолддог: Connecticut, Delaware, Maine, Maryland, Masschusetts, Minnesota, New Jersey, New Hampshire, New York, Pennsylvania, Virginia, Wisconsin.

Халдвар нь гурван үе шаттай.

1 үе шат: хазуулсан газар өвөрмөц бухын нүдэн тууралт гарах, толгой өвдөх, халуурах

2 үе шат: тууралт тархах, булчингийн өвдөлт, үений өвдөлт, зүрх дэлсэх, толгой эргэх, Беллийн саа (нүүрний булчин сулрах), толгой хүчтэй өвдөх, самуурах, хүзүүний хөшингө, менингит, ой санамжаа алдах, сэтгэл гутрал

3 үе шат: үений өвдөлт, үе хавдах, архаг мэдээ алдах, ой санамжаа алдах



Эх сурвалжwww.wikimon.mn
1108
  • Мөрөөдлийн театр - Гадаадын төсөл (хошин шог) Үзсэн   2780 2014-07-15
  • Камертон - Харууслын аяз Үзсэн   10497 2014-07-24
  • Гадныхaны хийсэн ”Монголын сүнстэй хот” баримтат кино Үзсэн   2437 2014-10-05
  • ОУХМ Т.Санчир Монгол ид шидийг үзүүлэв /Видео/ Үзсэн   2243 2015-05-14
  • Жинхэнэ тогооч Үзсэн   1286 2015-07-06
  • Хөтлөгч Э.Гантулгын гэргий шинэ уран бүтээл ” Хайртай гэж хэлсэн” Үзсэн   1152 2017-12-26
  • Гурил элдэж жигнэх ийм амархан Гайхалтай юмаа Үзсэн   2664 2014-08-11
  • Ийм үйлдлийг зөвхөн энэтхэг киноноос л харна. Үзсэн   1878 2014-10-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.