|

Эзгүй далайд 49 хоногийн турш хөвж явсан Индонез хүүг эсэн мэнд олжээ

Индонез улсын иргэн 19 настай Алди Новел Адиланг хүү Сулевиси гэх арлаас 125 км ын зайд байрлах далайн дундах жижиг байшинд загас занганд оруулах ажил хийдэг байжээ.

Түүнд 7 хоног бүр ажилладаг компаниас нь хоол хүнс болон усаар хангадаг байсан ч долдугаар сард хүчтэй шуурга болсны улмаас хүү оромжтойгоо хамт далайд төөрсөн байна. 

Улмаар хүү эзгүй далайд 49 хоногийн турш загасаар хооллож далайн давстай усаар амь зогоож байсан бөгөөд түүнтэй 10 гаруй завь тааралдсан ч нэг нь ч хүүг анзаараагүй гэнэ. 

Наймдугаар сарын 30-ны өдөр Япон улс руу явж байсан Панамын тугтай усан онгоц хүүг олж харснаар амь амрагджээ. 

49 хоногийн дараа аав ээжтэйгээ уулзах боломжтой болсон хүү энэ хугацаанд амиа хорлох тухай удаа дараа бодогдож байсан ч аав ээж, төрсөн гэрээ бодон шүд зуун тэвсэрлэж байсан хэмээжээ. Тэрээр наймдугаар сарын 8-ны өдөр гэртээ очсон байна. 


www.Seen.mn 

1225
  • Нисдэг тэргээр сүүн шүдийг нь авав Үзсэн   1164 2016-05-31
  • Чингис хааны сүнс Хэнтий аймагт бууна гэнэ үү Үзсэн   1699 2015-11-25
  • "Frozen" хүүхэлдэйн киноны шинэ ангийн трейллер цацагдлаа Үзсэн   1574 2015-02-27
  • Цав цагаан шүдтэй болоход ердөө 3 минут хангалттай Үзсэн   1659 2015-07-23
  • Ganjuu - Үлэмж гоо Үзсэн   854 2018-12-17
  • Вьетнамууд Монгол охидуудтай зугаацаж байгаад баригдлаа Үзсэн   2093 2015-09-23
  • Өнгөрсөн улирлын шилдэг 10 спин эргэлтүүд (2016-17) Үзсэн   1153 2017-08-31
  • Хөгжингүй орны сэргээн засах эмнэлэгүүдэд ашиглагагддаг аппарат Монголд орж иржээ Үзсэн   1531 2015-11-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.