|

Япон улс бууж өгч буй түүхэн бичлэг

Эдүгээгээс 70 жилийн тэртээ буюу 1945 оны есдүгээр сарын 2-нд олон жилийн турш үргэлжилсэн дэлхийн хоёрдугаар дайн төгссөн түүхтэй. Бусад орнууд бууж өгсөний дараа ч үргэлжлүүлэн дайтсаар байсан Япон энэ мэдэгдлийг хүлээн авсанаар Дэлхийн хоёрдугаар дайн дуусч байжээ.
 
Тодруулбал, 1945 оны наймдугаар сард Японы Засгийн газар мэдэгдлийг хүлээн авч буйгаа зарлаж, харин есдүгээр сарын 02-ны өдөр ямар ч нөхцөлгүйгээр бууж өгөх бичигт гарын үсэг зурж байсан байна.  

Японы албаныхан болон Холбоотнуудын төлөөллүүд тэнгисийн цэргийн онгоцны тавцан дээр нүүр тулан уулзаж, өглөөний 09.00 цагт генерал Дуглас Мак Артур Японоос ирсэн төлөөлөгчид бууж өгөх бичигт гарын үсэг зурахаар ирсэнийг тунхаглан мэдэгдэж байжээ.

Улмаар бууж өгөх бичигт Японы Гадаад хэргийн сайд Мамору Шигэмицү гарын үсэг зурсаны дараа Хятадын генерал гарын үсэг зурж, үргэлжлүүлэн бусад төлөөлөгчид гарын үсэг зурсанаар дэлхийн хоёрдугаар дайн албан ёсоор дуусч байжээ. Энэхүү түүхэн бичлэгийг хүргэж байна.
 

Б.Даваа

Эх сурвалж: www.mminfo.mn
 
1796
  • Хамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая Үзсэн   979 2018-12-10
  • Жон Уолл 19 дамжуулалт өгөв (видео) Үзсэн   1463 2015-12-23
  • Дөнгөж төрсөн даруйдаа тэврэлдсэн ихэр /өхөөрдөм бичлэг/ Үзсэн   1110 2016-09-06
  • Хүн болгонд тохирох хүн гэж байдаг юм Үзсэн   2281 2014-08-01
  • Ginjin - Letter 2 MCIT Үзсэн   1078 2019-03-01
  • Дайны хөлд нэрвэгдсэн "Сири" улсын сэтгэл эмтрэм төрх Үзсэн   1630 2018-02-28
  • НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Үзсэн   327 2025-10-27
  • Зэвүүн яриа-Залуу репер Thunder буюу Өлзий-Учрал Үзсэн   1390 2017-04-18
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.