|

Усэйн Болт дубль хийжээ

Дэлхийн хөнгөн атлетикийн амьд домог болсон Ямайкийн хурдан гүйгч, Олимпийн найман удаагийн аварга Усэйн Болт Австралийн "Сентрал Кост Мэринэрс” багийн бүрэлдэхүүнд багтан улирлын өмнөх нөхөрсөг тоглолтод "Макартур Юнайтэд” багийн хаалганд хоёр гоол оруулжээ. 31 настай Болт тоглолтын 57 дахь минутад мөргөж оруулсан бол дараа нь 68 дахь минутад алсаас цохиж гоолдсон байна. Хоёр гоолоо Усэйн өөрийн алдартай үйлдлээ үзүүлж тэмдэглэсэн аж. 

Тоглолтын дараа Болт "Би энэ багийн төлөө цаашдаа үргэлжлүүлэн тоглоно. Гарааны бүрэлдэхүүнд багтахын тулд байдаг чадлаараа хичээнэ. Энд ирсэндээ би их баяртай байгаа. Надад суралцах зүйл их байна. Гараанд гараад хоёр гоол оруулна гэдэг юутай ч зүйрлэшгүй мэдрэмж юм байна. Хачин сайхан болоод явчихлаа шүү” хэмээн ярьжээ. Усэйн энэ оны наймдугаар сарын 31-ний өдөр анх хөлбөмбөгийн тоглолтод оролцсон юм. Тэгэхэд мань хүн сэлгээгээр орж ирсэн билээ. Баг нь 6:1-ээр ялалт байгуулсан ч Болт гоолдож амжаагүй. 

Тэрхүү анхныхаа тоглолтын дараа Усэйн "Гайхалтай байлаа. Яг миний хүлээж байсан шиг зүйл болсон. Үзэгчид намайг сэдэлжүүлж байлаа. Би хичээж байгаа. Надад олгосон энэ боломжийн төлөө талархаад баршгүй. Багийнхантайгаа дасан зохицохыг оролдож байна. Талбай дээр гараад мэргэжлийн хөлбөмбөг тоглоно гэдэг гайхалтай зүйл юм. Багийнхан маань намайг сайхан хүлээж авлаа. Янз бүрийн зүйл сургаж байна. Энэ бүхэн надад их урам зориг өгч байгаа шүү” хэмээн хэлсэн юм. 
951
  • John Legend - Preach Үзсэн   1425 2019-02-21
  • Хэлгүй репер Үзсэн   2107 2014-08-27
  • Ариунбаатарын тус уралдааны шалгаруулалтанд дуулж буй сонирхогч зураглаачийн нэгэн бичлэг Үзсэн   1821 2014-10-27
  • Амрагтаа хөөгдөн гудамжинд нүцгэн гарсан эрийг хөлдөж үхэх шахаж байхад.../бичлэг/ Үзсэн   1974 2016-11-29
  • Утгын чимэг Богино өгүүллэгийн наадам Үзсэн   1946 2015-01-05
  • Морьтой ч болоосой МУСК Үзсэн   2683 2014-07-18
  • МУГЖ Т.Ариунаа жүжигчин Т.Бархүү нарын төгс хоршил "Чамдаа уусна" дууны видео клип цацагдлаа Үзсэн   1291 2018-10-22
  • Б.Навчаа гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйлаа Үзсэн   1493 2015-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.