|

Рүүни Премьер лигийн 200 дахь гоолоо оруулав (видео)

Уржигдар Уэйн Рүүни "Манчестер Сити”, "Эвертон” багуудын тоглолтын анхны гоолыг оруулжээ. Энэ нь түүний хувьд "Эвертон”-д эргэж ирснээсээ хойш Английн Премьер лигийн хоёр дахь тоглолтдоо эсрэг багийн хаалганд бөмбөг оруулсан явдал болов. 

Рүүни ийнхүү Премьер лигт 200 дахь гоолоо оруулсан байна. Тэрбээр тус лигт 462 тоглолтод оролцохдоо "Манчестер Юнайтэд”-ын төлөө 183, "Эвертон”-ы төлөө 17 гоол оруулаад байна. Одоо түүний өмнө 441 тоглолтод 260 гоол оруулсан Алан Ширер бичигдэж байгаа юм. 

Уг тоглолтыг Алекс Фергюсон, Жозе Моуринью нар үзэж сонирхжээ. Тоглолтын дараа Рүүнид Хосеп Гуардиола биечлэн баяр хүргэсэн аж. Анхны гоолоо Рүүни 17 нас хүрээгүй байхдаа оруулж байжээ. 
 

1183
  • Зодоонууд Үзсэн   1252 2015-06-04
  • Дэлхийн 80 орны 113 хүн үнсэлцсэн клип олон нийтийг шуугиулж байна Үзсэн   1082 2020-05-18
  • “Найртай - Наргиантай” сурталчилгаанууд үргэлжилсээр... Үзсэн   1478 2016-06-20
  • ДОЛООН ОРНЫ ХЭЛЭЭР ЯРЬДАГ БЯЦХАН ОХИНЫ ХЭЛ СУРСАН ТҮҮХ Үзсэн   1283 2018-03-13
  • Маань хөгжөөe Үзсэн   1688 2014-10-25
  • О.Осоржамаа: Өөрийнхөөрөө мөнчгөрөөрөө л амьдарч байна Үзсэн   1272 2018-02-12
  • Mr.ben Монгол хэлээр Үзсэн   9146 2014-07-15
  • Спортын торгон агшин №5 Үзсэн   1234 2016-08-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.