|

Ухаалаг гар утсанд суурилагддаг роботжуулсан хуруу “Mobilimb”

"Мобилимб” нэртэй нэгэн старт-ап өвөрмөц сонирхолтой бүтээлээ танилцуулахаар төлөвлөж байна. Энэ бол ухаалаг гар утсанд суурилагддаг роботжуулсан хуруу юм. Энэхүү роботжуулсан хурууг энэ сарын сүүлээр Берлин хотноо болох үзэсгэлэнгийн үеэр албан ёсоор дэлгэрэнгүй танилцуулахаа мэдээлжээ.

Роботжуулсан хурууг ухаалаг гар утсанд PZ-15320 гэх холболтын тусламжтайгаар суурилуулдаг. Гаднах хийц нь 3D принтерээр хэвлэн гаргасан хуванцар материалаас бүтсэн. Ухаалаг гар утсаараа Андройд болон Юнайти Эй-Пи-Ай сүлжээгээр холбогдон ажиллуулдаг. Үүгээр дамжуулан өөрийн хүссэн үйл хөдөлгөөн бүрийг программчлан хөгжүүлэх боломжтой гэжээ. Гар утсаа барьж байхад роботжуулсан хуруу гаранд массаж хийдэг. Мөн аливаа нэгэн тавцан дээр хэвтэж байхдаа өөрөө өөрийгөө чирж явах эсвэл хөндлөн босоо болон байрлалаа сольдог.

Ухаалаг гар утасны ухаалаг суурь ч гэж ойлгож болох юм. Хөгжүүлэгчид нь энэхүү бүтээлээ улам сайжруулах тал дээр ажиллаж байгаа. Цаашид яг ямар зориулалттайгаар бүтээж ашиглах талаараа дэлгэрэнгүй мэдээлнэ хэмээн мэдээлсэн юм.

772
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.