|

Боломжгүй гэж бодсон бүхнийг бичдэг камер

Камерын зах зээлд маш олон төрлийн хэлбэр загвар хүчин чадалтай бүтээгдэхүүнүүд худалдаалагдсаар байна. Тэгвэл яг энэ зах зээлд нэгэн шинэ төрлийн дүрс бичлэгийн бяцхан камер мэндэлсэн байна. "Инста 360 Уан Икс” нэртэй тус экшин зориулалтын камераар боломжгүй гэж бодсон бүхнийг бичиж авах боломжтой хэмээн танилцуулсан юм.

Инста360 брендийг хөгжүүлэгчид энэхүү бүтээлээ "GoPro Hero 7” камерийн хамгийн гол шинэхэн төрсөн өрсөлдөгч хэмээн ам бардам мэдэгдсэн юм. 360 хэмийн дүрслэлийг бичихдээ гайхалтай шийдлийг агуулсан камерийн линзний  тусламжтайгаар хийдэг. Мөн нэмж хэлэхэд өөртөө 5,7К 30 fps чанарын үзүүлэлттэй дүрс бичлэг хийх боломжтой дурантай. Харин удаашруулсан бичлэг хийх систем нь 4К 50 fps үзүүлэлттэй бол супер удаашруулсан бичлэг хийхдээ 3К 100 fps үзүүлэлттэй системээр хангагдсан. Хамгийн их анхаарал татсан нэг зүйл бол энэхүү камер өөрөө бяцхан цэцгэн сүүл холбогчтой. Тус цэцгэн сүүл холбогчоо хиймэгц хүссэн чигтээ агаарт шидэж болно.

Агаарт шидсэн үед хөдөлгөөн болон объект дагагч системийнхээ тусламжтайгаар гайхалтай хором, гайхамшигтай өнцөг тус камерын дуранд буудаг байна. Экшин төрлийн спортоор хичээллэх дур сонирхолтой охид залуус энэ камерийн өөрсдийн хүссэн арга барилаараа ашиглаж болно. Go Pro Hero 7 камер хэдийгээр энэ төрөлдөө хамгийн шилдэг нь хэмээн яригдаж байгаа ч, Insta360 One X – харьцуулахад нэг л чигт дүрс бичлэг хийдэг. Харин энэ харагдаж байгаа камер бүхэл 360 хэмийн дүрслэлийг хийдэг болохоор давуу талтай юм.

АНУ-ын зах зээлд аль хэдийнээ худалдаалагдаад эхэлчихсэн бүтээгдэхүүн. Цахим худалдааг дамжуулан 399 ам.доллараар захиалах боломжтой юм байна.


728
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.