|

CES 2015-ын онцлох бүтээгдэхүүн: Зоосноос томгүй, 30 грамм жинтэй камер

Дүрс бичлэг хийж, зураг авдаг камерууд хэмжээ нь жижгэрээд зогсохгүй эцэстээ зүүж болдог болж байгаа. Тэгвэл iON Camera гэх компани "Зүүдэг камерын бяцхан ертөнцөд” хөл тавилаа.

SnapCam гэдэг шинэхэн бүтээлээрээ тэс өөр зах зээлд нэвтэрч байна.

Экстрим спорт сонирхогчдын дунд энэ компани өөрсдийн iON Air Pro камераараа хэдийнэ танил болсон бөгөөд сүүлийн хэдэн жил Contour, GoPro зэрэг томчуудын өрсөлдөөнд тэсэж үлдэж чаджээ. Харин одоо SnapCam гэдэг шинэхэн бүтээлээрээ тэс өөр зах зээлд нэвтэрч байна.

Хааш хаашаагаа 1,5 инчийн өргөнтэй дөрвөлжин хэлбэрийн энэ камер ердөө 30 грамм хүрэхтэй үгүйтэй жин татна. Тэгсэн хэдий ч 8 мегапикселийн чадалтай энэ камер HD дүрс бичиж, шууд бичлэг дамжуулах бөгөөд хурууны ганцхан товшилтоор зураг авдаг аж.

Харин та ийм хөөрхөн, дажгүй чадалтай энэ камерыг энгэртээ хавчиж эсвэл соронзоор тогтоож болох юм. Дээрээс нь Wi-Fi, Bluetooth дэмждэг учир дурын ухаалаг утастай холбогдоно.

Үүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс онцлох камер бол Narrative компанийн бүтээл Clip Camera юм. Тэд ч мөн адил энэ жилийн CES үзэсгэлэн дээр камерынхаа шинэ загварыг танилцуулжээ.

SnapCam-ыг зоостой харьцуулсан нь

Гэхдээ эргээд SnapCam-ынхаа сэдэвт эргээд оръё. Камерын хүчин чадлыг түрүүн дурдсанчлан энгэртээ зүүчихсэн байхдаа та ганц хуруугаараа л татахад асах бөгөөд зураг авч, бичлэг хийхэд бэлэн болно.

Нэг товшилтоор 8 мегапиксел чанартай зураг авч, хоёр товшилтоор 720 пиксел чанартай өндөр нягтрал бүхий дүрс бичлэгийг 30fps хурдаар авах бол гурван удаа товшоод шууд бичлэг дамжуулж эхэлнэ.

Харин хадгалахдаа нэмэлтээр залгасан micro-SD/32GB хүртэл дэмжинэ/ карт эсвэл шууд ухаалаг утас руугаа хуулах юм. Компанийн хэлснээр энэ камер time lapse горим дээрээ 5000 зураг авч, хоёр цагийн өндөр нягтралтай бичлэг хийх бөгөөд бүрэн цэнэглэсэн байхдаа нэг цагийн турш шууд дамжуулж чадах аж.

Харин ашиглаагүй нөхцөлд бүтэн долоо хоног цэнэгээ барина. Компани энэ камераа гурван өнгөний сонголттойгоор хоёр төрлийг 2015 оны хоёрдугаар улиралд гаргахаар төлөвлөжээ. Бүрэн ажиллагаатай Snapcam 149.99 ам. долларын үнэтэй байх бол SnapCam Lite хувилбар нь утасгүй холбоо ашиглахгүй учир 79,99  ам. долларын үнэтэй байх юм байна.

 

1988
  • Мөрөөдлийн театр - Гадаадын төсөл (хошин шог) Үзсэн   2780 2014-07-15
  • Камертон - Харууслын аяз Үзсэн   10497 2014-07-24
  • Гадныхaны хийсэн ”Монголын сүнстэй хот” баримтат кино Үзсэн   2437 2014-10-05
  • ОУХМ Т.Санчир Монгол ид шидийг үзүүлэв /Видео/ Үзсэн   2243 2015-05-14
  • Жинхэнэ тогооч Үзсэн   1286 2015-07-06
  • Хөтлөгч Э.Гантулгын гэргий шинэ уран бүтээл ” Хайртай гэж хэлсэн” Үзсэн   1152 2017-12-26
  • Гурил элдэж жигнэх ийм амархан Гайхалтай юмаа Үзсэн   2664 2014-08-11
  • Ийм үйлдлийг зөвхөн энэтхэг киноноос л харна. Үзсэн   1878 2014-10-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2016-08-09
    • Бичсэн: JimmiXS
    6Oa3TP http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com