|

Женнифер Лопес нөхөрт гарна

Холливудын жүжигчин, нэрт дуучин Женнифер Лопес ядам хуруундаа гоёмсог бөгж зүүсэн гэрэл зургаа цахим сүлжээнд байршуулав. 49 настай дуучин бүсгүй нөхөрт гарах гэж байгаа бололтой. Лопес бүсгүй Алекс Родригестэй сүй тавьсан бөгөөд удахгүй хуримаа хийнэ гэдэгт шүтэн бишрэгчид нь итгэлтэй байгаа аж. 

Тэгвэл энэ мэдээллийг батлах гэсэн мэт Женнифер ядам хуруундаа үлэмж том бриллиантан шигтгээтэй бөгж зүүсэн гэрэл зургаа нийгмийн сүлжээнд тавьжээ. Алекс Родригес, Женнифер Лопес нар дотносоод жил гаруйн хугацаа өнгөрсөн юм. Хэрвээ Лопес бүсгүй түүнтэй хуримлавал энэ нь түүний хувьд дөрөв дэх гэрлэлт болно. Дуучин бүсгүй ихэр охин, хүүтэй бол Родригес 10, 13 настай хоёр охинтой билээ. 
897
  • ВИДЕО: Н.Байгальмаагийн тэмээтэй "Кики" чалленж Үзсэн   716 2018-09-03
  • УЛААН БАЛ- Н.АЛТАНХУЯГ Үзсэн   956 2019-11-01
  • Beegii - PlayTime Үзсэн   758 2020-01-08
  • Sarantsatsralt - Unen uu talk show Үзсэн   2785 2014-07-16
  • Валентины өдрийн хөгжилтэй бичлэгүүд Үзсэн   1197 2016-02-19
  • Инчеон 2014 Монгол VS Солонгос /бүрэн эхээрээ/ Үзсэн   1398 2015-01-06
  • Хужаа хип хоп Үзсэн   2705 2014-07-23
  • Паркийн Пуужин тоглоом эвдэрч хүүхдүүд гэмтлээ Үзсэн   1075 2018-06-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.