|

Ихэр эгч дүүс 102 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ


Ихрүүд өчигдөр буюу 11-р сарын 20-нд 102 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. Филлисийн хүү 59 настай Карл "Би ээж болон нагац эгч Ренегээрээ маш их бахархдаг. Би сайтар баталгаажуулах ёстой ч ээж, эгч хоёр маань Британи дахь хамгийн өндөр настай ихрүүд. Одоохондоо би Гиннесийн номынхонтой холбогдоогүй байгаа. Гэхдээ холбогдох болно” хэмээжээ. 
Тэд 1916 онд төрсөн бөгөөд дэлхийн хоёр ч дайныг үзсэн улс. 100  насныхаа төрсөн өдрөөр эгч дүүс Хатан хаан Елизаветаас ил захидал хүлээж авч байжээ. 

"Тэдний үе мөч өвддөгийг эс тооцвол цусны даралт болон бусад эрүүл мэнд нь гайхалтай сайн байгаа. Тэд дахиад хэдэн жил амьдарч чадна, учир нь тэдний эрүүл мэнд доройтож байгаа ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Би тэднийг өдөрт багадаа нэг удаа, заримдаа бүр дөрвөн удаа үздэг. Ээж, нагац эгч хоёр мааань хамтдаа амьдардаг. Заримдаа нэг нэгэнтэйгээ таардаггүй. Тэгэх нь ч аргагүй, тэд чинь бусдын л адил ихрүүд, эгч дүүс шүү дээ” хэмээн хүү Карл нь ярьсан юм. 

Филлис өдөрт ганц хундагыг уух дургүй, тэр хоёр юм уу гурван хундага хатуухан дарс хүртэж орхих дуртай гэнэ. Харин Айрене төмрөө хангалттай авч байх нь эрүүл байх гол түлхүүр гэж боддог гэнэ. Тэрээр "Өвөл ээж маань галд шилээвэр хийж, тэр дор нь гаргаж ирээд шилэн аяганд дүрж орхидог байсан. Тэр бол хүний биед хэрэгтэй төмөр юм л даа. Магадгүй ээжийн маань энэ арга надад тусласан байх” хэмээсэн юм. 

Эх сурвалж www.wikimon.mn

723
  • "Яг түүн шиг" шоу нэвтрүүлэг Дугаар №2 Үзсэн   1611 2016-05-16
  • “Хүн-могойг” нутгийнхан нь чөтгөр хэмээн цээрлэдэг Үзсэн   1112 2017-05-25
  • Х.Тэрбиш – Өв соёл тээгч | 1-р шат | Дугаар 4 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1536 2016-09-26
  • Өрөөр сөхрүүлж засаглах нь Үзсэн   1410 2015-07-06
  • Гансувд Миний ээж хөөрхөн /Шинэ уран бүтээл/ Үзсэн   1408 2015-08-05
  • Архитекторын хийсэн бялуу цахим ертөнцийг шуугиулж байна Үзсэн   1066 2017-10-23
  • ӨНӨ МӨНХ ЭХ ОРОН Үзсэн   2730 2014-08-04
  • Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл - 28 Үзсэн   998 2018-10-23
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2018-11-22
    • Бичсэн: Зочин
    http://StartWeeklyJob.com/?userid=138871