|

Резинэн чихрийг юугаар хийдгийг үзсэний дараа танд дахиж идэх хүсэл төрөхгүй л болов уу

Желе буюу резинэн чихэр идэж үзээгүй хүн ер нь байхгүй болов уу? Гэхдээ уг чихрийг яаж хийж байгааг харсны дараа хэн ч энэ төрлийн чихэр рүү гараа явуулахгүй болов уу гэж бодож байна. Магадгүй желе чихрийг желатинаар хийдэг гэж та бодож байгаа байх. Гэхдээ Бельгийн найруулагч Алин Книтфенсийн богино хэмжээний кино чухам ямар аргаар резинэн чихрийг хийж байгааг танд бүрэн утгаар нь ойлгуулна. Энэ нь зөвхөн резинэн чихэр төдийгүй зефир, амтат эрдэнэ шиш зэрэг бусад төрлийн желатин хэрэглэдэг бүх төрлийн амттанд ч гэсэн хэрэглэдэг болохыг анхаараарай. Желатин хаа сайгүй юм болгонд л орно. Шампунь, нүүрний маск зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнд ч бас ордог ажээ. Желатинд юу байдаг вэ? Уг бичлэгээр резинэн чихрийг яаж хийдгийг боодолтой чихрээс амьд гахай хүртэл нь шат дараалалтай харуулна. Чихрийг гахайн арьсан дээр чихэр, үнэр, амт оруулагч нэмж хийнэ – ингээд хүүхэд, хөгшидгүй идэх дуртай амттан бэлэн болно. Өөр бусад төрлийн нэмэлт орцууд гэвэл булчирхай, холбоос, яс, загасны яс, үхрийн арьс зэрэг ажээ. Та доорх бичлэгийг үзээд бүр алмайрах байх.


Дээрх бичлэгийг үзсэний дараа та дахин ийм амттан идэх дур хүсэл төрөхгүй нь ойлгомжтой. Тэгээд ч уг чихрийн амттай адилхан өөр бусад төрлийн эрүүл амттанууд ч их байгааг бодолцох хэрэгтэй. Хамгийн алдартай амттанаас дурдвал агар буюу желатинтай төстэй бодис юм. "Гахайн” желатиныг бодвол усны ургамлаас гаргаж авсан желатин тул эх сурвалжийн хувьд айдас төрүүлэх нь харьцангуй бага. Би хувьдаа энэ бичлэгийг үзээд желе бүхий амттанаас эрс татгалзаж эхэлсэн. Энэ амттаныг ямар орцоор хийсэн билээ гэж бодохоор л аймаар санагдана. Амралт, зугаалгын үеэр амтархан иддэг байсан энэ амттан одоо хар дарсан зүүд шиг л санагдах болж. Үүнээс хойш урьдынх шигээ яагаад ч амандаа хийж чадахгүй ээ.

2875
  • CODE хамтлагийн уран бүтээл "Дурсамж" дууны клип Үзсэн   1887 2014-10-05
  • Most Funny Monkey Videos 2014 Үзсэн   2183 2014-07-16
  • Цензургүй яриа - Э.Цэрэндолгор Үзсэн   1390 2016-03-15
  • Бодибьюлдингийн ертөнцөөр аялацгаая Үзсэн   974 2016-10-10
  • Г.Уянга гишүүн Дурлалт хосууддаа зориулан ийнхүү дуулжээ Үзсэн   1556 2015-02-14
  • ВИДЕО: Резинэн чихрийг гахайн арьс, ясаар хийдэг Үзсэн   2047 2016-09-07
  • DIY-CLOTHES new 2015:Хуучин хувцсаа шинэчилж илүү загварлаг болгоцгооё охидоо! Үзсэн   1419 2015-07-16
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   2171 2014-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.