|

Жокер шиг инээдэг өвчтэй хүний ҮНЭН БОДИТ ТҮҮХ

 

Дэлхий нийтийг байлдан дагуулаад байгаа "Жокер” киноны гол дүр Артур Флек жирийн бус өвчтэй хүн. Толгойны гэмтлийн улмаас тэр гэнэт инээдэг өвчтэй болсон бөгөөд инээдээ хянаж чаддаггүй. Гайхаж цочирдсон хүмүүст өөрийнхөө ийм өвчтэй гэдгийг тайлбарласан цаас өгөөд явж байдаг билээ.


Ийм өвчин амьдрал дээр үнэхээр байдаг. 47 настай америк эр Скотт Лотан яг ийм өвчтэй бөгөөд заримдаа 10 минут тасралтгүй инээдэг гэнэ. Хүмүүст төвөг учруулахаас гадна удаан инээхэд маш их өвддөг талаар тэр ярьж байна.

"Ресторанд сууж байгаад гэнэт инээхэд үйлчлэгч нар намайг хөөгөөд гаргаж байсан удаатай. Найзуудтайгаа уугаад сууж байхад зарим нэг нь өөрийг нь доромжлоод инээж байна гэж бодоод намайг зодох гэж дайрах үе ч байсан”

Болзоот бүсгүй, ээж хоёр нь машины ослоор амиа алдсаны дараа Скотт тун эвгүй байдалд орсон юм.

"Сүй тавиад бид их аз жаргалтай буцаж явлаа. Харин согтуу жолооч тэднийг дайрч, гурав хоногийн дараа хоёулаа нас барсан. Цагдаагийн газарт надаас хэргийг тодруулж байхад би галзуу юм шиг инээж байснаа санаж байна”

Хүмүүс түүнийг галзуу, солиотой гэж боддог тул тэр энэ өвчний талаар тайлбарлахыг хичээдэг. Жинхэнэ өвчтэй хүний хувьд Скотт жүжигчин Хокаин Фениксийн ур чадварыг өндөр үнэлж байна.

"Хоакин ийм өвчтэй хүний дүрийг бүтээх гэж их ажилласан нь мэдэгдэж байна. Автобусанд инээж байгаа хэсэг дээр тэр яг над шиг өвчнөө үзэн ядаж байгаа нь мэдрэгдсэн. Хүмүүс ойлгохгүй гайхан харж байхад үнэхээр сэтгэлээр унадаг. Жокер хүмүүс түүнийг ойлгохгүй байгаад, ганцаардаж байгаадаа зовж байгаа нь харагдсан. Энэ киног үзээд би өөрийгөө харсан”
 



Гэхдээ амьдрал тэр чигээрээ харанхуй биш гэж Скотт хэллээ. Хэдэн жилийн өмнө түүний тасралтгүй инээж байгаа бичлэг цахим сүлжээнд гарснаас хойш олон хүнээс дэмжсэн захидал авсан гэнэ. "Жокер” кино гарсны дараа Скоттод ирэх захидлын тоо эрс нэмэгдсэн гэнэ.


1035
  • Youtube marketing Үзсэн   1639 2014-08-25
  • ШӨХТГ-аас болж шатахуун тасрах уу? Үзсэн   620 2021-08-02
  • Just for Laughs Gags Funny Pranks Үзсэн   2099 2014-07-23
  • Цензургүй Сурвалжлага - Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр 2-р анги Үзсэн   1536 2016-01-08
  • Бүсгүйчүүд - Ипотекийн Ж.Энхбаяр оролцов Үзсэн   2238 2014-07-17
  • "Далай ламыг хэрхэн тодруулдаг вэ?" баримтат кино Үзсэн   989 2020-11-03
  • Шоргоолжны үүр дотроосоо хэрхэн харагддаг бол? Үзсэн   2744 2014-10-06
  • Зэвүүн яриа - Бүжигчин итгэгч Төөгөө оролцлоо Үзсэн   1355 2017-03-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.