|

Макдональдсын төмс шарах нууц жор

Макдональдсын шарсан төмсөнд дуртай хүмүүс олон байдаг. Зөвхөн шарсан төмсийг нь идэх гэж Макдональдсд ордог хүмүүс хүртэл бий. Хэрэв та тэдний нэг бол шарсан төмс идэхийн тулд заавал түргэн хоолны газар ороод байх шаардлагагүй гэртээ хийгээд идэх боломжтой боллоо. Макдональдсын шарсан төмсний амт дараах нарийн жоронд оршино.
 
Нэмэлт: Хэрэв хоёр дахин ихийг хийх бол хоёр дахин их орц орно.
 
McDonald's French Fries
 
ОРЦ
2ш төмс
1/4 аяга эрдэнэ шишийн тос
1,5 аяга ус
6 аяга газрын самрын тос
1/4 аяга үхрийн өөхөн тос - үхрийн мах шарахад ялгарсан тос болно
2 цайны халбага давс
1/4 цайны халбага нунтаг үхрийн махан амтлагч /заавал/ - maggi амтлагч болно
 
ХИЙХ АРГАТөмсөө жигд нарийхан урт хэрчинэ. Том саванд эрдэнэ шишийн тосоо усанд хийж уустал нь хутгана. Хэрчсэн төмсөө хийгээд 30 минут хөргөгчинд хийнэ. Тэр хооронд газрын самрын тосоо 190ºC орчим температурт хүртэл халаана. Төмсөө гаргаж хүнсний цаасанд ороон цайвар шаргал өнгөтэй болтол нь дарж хатаана. Дараа нь халсан самрын тосондоо 90 секунд орчим шарна. Шарсан төмсөө хөргөгчинд 10-15 минут байлгана. Төмс хөрч байх хооронд үхрийн өөхөн тосоо газрын самрын тосонд хийж 200ºC болтол нь халаана. Төмсөө аажуухан тосондоо хийж шаргал өнгөтэй болтол нь 5-7 минут шарна. Тосыг нь сайтар шүүнэ. Нэн даруй давсаа цацаж сэгсэрнэ. За ингээд амтат Макдональдс шарсан төмс бэлэн боллоо. Амжилт хүсье.

2307
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.