|

Камбожид өлгөсөн алдаатай төрийн далбааны асуудлыг Гадаад харилцааны яам анхааралдаа авна уу!!!

 

Энэ бол Камбожийн Пномпень хотод намирч буй манай улсын төрийн далбаа. Бид хэлэхгүй бол тэд алдаатай байна уу үгүй юу гэдгийг яаж мэдэх вэ дээ. Тэгвэл хэлж, залруулах ёстой хүмүүс бол Гадаад харилцааны яамныхан, консулын газрынхан, эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд юм. Гэвч тэд үүнийг анзаарсангүй. Яг энэ зураг цахим хуудаснаа жилийн өмнө нийтлэгдэж байж. Тухайн үед "Камбожийн гадаад явдлын яаманд мэдэгдсэн” гэх тайлбарыг нэгэн цахим хэрэглэгч өгч байсан байна. Гэвч энэ явдал засагдаагүй. Одоо ч алдаатай далбаа намирсаар байгааг өөр нэг цахим хэрэглэгч дүрс бичлэгийн хамтаар саяхан нийтлэсэн болохыг доорх зургаас харж болно.

 

Гадаад харилцааны яаманд төрийнхөө далбааны асуудлыг шийдвэрлэчих албан тушаалтан алга уу. Эсвэл цахим хуудсанд хөвөрч буй бичлэг, зургийг олж харах завгүй гүйлдээд байна уу. Үнэхээр ийм алдаатай далбаа байгаа бол яаралтай алдааг нь хэлж өгөх, засуулах арга хэмжээ авна уу. Эсвэл энэ мэдээлэл худал бол олон нийтийн төөрөгдлийг арилгаж, албан ёсны тайлбар хийнэ үү !!!

Одоогийн Монгол Улсын төрийн далбаа нь 1992 оны 2 сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. 1949 оны төрийн далбаанаас социалист одыг хассанаараа л өөр. Мөн хөх тууз нь одоогийнхоос цайвар цэнхэр өнгөтэй байсныг 2012 оноос эхлэн тод хөх өнгөтэй болсон. 2012 оны 2-р сарын 22-ноос MNS 6262:2011 стандарт(Монгол Улсын Төрийн далбаа. Ерөнхий шаардлага) гаргасан нь одоог хүртэл хүчинтэй хэвээр байна.

Улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.

 

Соёмбо нь ертөнцийн үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг хий, гал, шороо, ус гэсэн язгуур махбодуудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршилыг бэлэгдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ.

Улс төрийн бэлгэдэл нь, Соёмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг, Нар Сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих, Гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг, Дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, Хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төсөөлдөг. Соёмбын бам үсэг нь арга билэг хослохыг, доорх бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлэгджээ.

Ийнхүү Соёмбо сүлд нь дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм.



http://undesten.mn/77064.html



702
  • [Монгол Тулгатны 100 дуу] - Ханан сүлжээ нэхээс Үзсэн   1683 2015-07-17
  • Супер галзуу хулгана Үзсэн   4805 2014-07-19
  • Анжелина Жоли, Брэд Питт нарын тоглосон уянгын киноны нээлт болно Үзсэн   1331 2015-11-10
  • Дэлхийн хамгийн урт шорлог бүтээгдэв Үзсэн   842 2018-10-03
  • Орголт Үзсэн   1273 2015-06-12
  • Хятадуудын үндэсний нэг зоог нь тосонд амьдаар нь буцалгаж шарсан загас Үзсэн   3136 2014-11-27
  • Флойд Мейвейзер, Мэнни Пакьяо тулаан /бичлэг/ Үзсэн   1567 2015-05-04
  • Уран нугараач охин Үзсэн   1254 2015-06-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.