|

Мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдал

 

Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад ажлын байран дахь эрсдэлт болон сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс эрүүл мэндэд нь өвчин эмгэг үүсэхийг мэргэжлээс шалтгаалсан өвчин гэнэ. 

Тиймээс хүнд үйлдвэр уурхайн салбарынхан мэргэжлийнхээ онцлогоос хамаарч өвчин эмгэг үүсгэх өндөр эрсдэлтэй ажлын нөхцөлд ажилладаг юм. Тухайлбал их дуу чимээтэй орчинд ажилладаг ажилтан сонсгол хамгаалах хэрэгсэл бүрэн, тогтмол хэрэглээгүй, ажил олгогчоос бүрэн хангагдаагүй,  чанар шаардлага хангахгүй, ажилтан суурь сонсголын эмгэгтэй ажилд орсон зэргээс шалтгаалан харилцан адилгүй мэргэжлийн шалтгаант эмгэг үүсдэг байна.

Манай улсад 2018 оны эхний 11 сарын байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний хяналтад нийт 3236 өвчтөн бүртгэлтэй хянагдаж  байна. Энэ онд 47 хүн шинээр мэргэжлээс шалтгаалсан өвчний онош тогтоолгосон байна. Тус эмнэлгийн хийсэн судалгаагаар Мэргэжлээс шалтгаалсан өвчин нь салбарын онцлогтой уялдаад эрэгтэйчүүдийн өвчлөл эмэгтэйчүүдээс 90 хувиар илүү, харин насны хувьд ажил хөдөлмөрлөх ид насны буюу 40-49 насныхан эзэлж байна.

Тиймээс ажил хөдөлмөр эрхэлж буй иргэн та ажлын байран дээрээ ямар химийн бодис, ямар эрсдэлт хүчин зүйлтэй харьцаж ажиллаж байгаагаа мэдэх хэрэгтэй. Мөн ажлын байран дээр хэрэглэгдэж буй багаж, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжийн хэрэгжилтэнд хяналт тавих, өөрийгөө учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх мэдлэг боловсрол, мэдээлэлээр хангагдаж,  хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудад суралцаж байх нь зүйтэй.  

Эдгээрээс үндэслээд ажилтан хүн зөвхөн өөрийн эрүүл мэнд, ажил хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал хангахад шаардагдах хууль эрх зүй, дүрэм журам зааврын хүрээнд ажилтаны эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцөл, ажлын байраар хангаж, хяналт тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай юм.


995
  • Алуурчин сүнс УСК Монгол хэлээр Үзсэн   8296 2014-08-10
  • Хамчү Нагбу Үзсэн   2516 2014-07-17
  • Байгалын ер бусын үзэгдэл Бразилчуудыг гайхшруулжээ Үзсэн   1370 2018-02-28
  • Харанга - Учралын хорвоо - МУГЖ Ц.Энхманлай ( үгтэй ) Үзсэн   3430 2014-07-18
  • ТМ Танил хүн нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Нямдорж оролцлоо Үзсэн   1225 2016-01-26
  • Urban Talk S02E12 Үзсэн   627 2020-01-21
  • Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-12 /Аутизм/ Үзсэн   1124 2023-04-13
  • Эндүүрэл Үзсэн   876 2018-11-30
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.