|

Сэрэмжлүүлэг: СМАШ нэртэй бэлтгэсэн мах бүү хэрэглээрэй

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

 

Ард иргэдийн анхааралд. Сүүлийн үед урин дулаан цаг ирж байгаатай холбоотой эрүүл ахуй чанарын шаардлага хангахгүй газар мах бэлтгэх ажил ихэслээ. Түүний нэг нь энэхүү СМАШ нэртэй мах бэлтгэх газар болно. Сонинохайрхан дүүрийн 22-р хороо буюу Тахилтад хүнсний дэлгүүр ажилуулах зориулалттай байгаад хаагдсан энэхүү газар, хууль бусаар түүхий мах бэлтгэж байсан нь илэрлээ. Ажлын байрны дүгнэлт байхгүй, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн, зориулалтын бус ажлын байранд үйл ажиллагаа явуулсан, ажилчид нь эрүүл ахуйн ямар нэгэн шинжилгээнд хамрагдаагүй, энгийн хувцастай, зориулалтын бус гялгар уутанд савалж байсан зэрэг маш олон зөрчилтэй 100 гаруй тонн мах бэлтгэн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлэх гэж байжээ. Бохир орчинд бэлтгэсэн түүхий махнаас болж нийтийг хамарсан шар, гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин гарах магадлал өндөр юм. Тухайн газрыг мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлэн үйл ажиллагааг түр зогсоон, лацдаж битүүмжилсэн боловч нууцаар худалдаанд гаргах магадлалтай. Иймд хүнсний захуудын удирдлагууд, ард иргэдэд СМАШ нэртэй бэлтгэсэн махыг борлуулахгүй байх, хүнсэнд хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Шуурхай.мн

 

1479
  • Гэртээ шоколадтай чихэр хийж сурцгаая Үзсэн   2955 2014-08-09
  • СОНИРХОЛТОЙ ТҮҮХ: Зургаахан иргэнтэй улс-МОЛОССИА Үзсэн   1199 2018-01-12
  • СЭЗИС - МАНГАР УРТ ХЭДИЙНБЭЭ?? Үзсэн   695 2019-01-15
  • "Аялгуут намар" тоглолтын орлогыг сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээний зардалд хандивлана Үзсэн   716 2019-11-15
  • Төрмандах Аархал Turmandah Aarhal Үзсэн   13621 2014-07-18
  • Технологийн урлаг Үзсэн   2940 2014-08-26
  • МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнийн зохиол ”Мөөмөө” өгүүллэг Үзсэн   1257 2018-04-12
  • Онгоцыг пуужингаар харваж буйг харуулсан бичлэг хийсэн хүнийг саатуулжээ Үзсэн   537 2020-01-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.