|

Египетийн тал пирамидын орой дээр хурьцал үйлдсэн этгээдийг шалгаж байна

Дэлхийн түүхийн нандин өв Пирамидын орой дээр нүцгэлж, хурьцал үйлдэж байгаа бичлэгээ олон нийтийн сүлжээгээр цацсан Данийн зурагчин Андреас Хвидийг Египетийн засаг захиргаа шалгаж байна. Египетийн Ерөнхий прокурорын газар түүнийг түүх соёлын өвд тоомжиргүй хандан, ёс суртахуунд нийцэхгүй үйлдэл гаргасан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж буй ажээ. Хвид хэд, хэдэн нүцгэн зураг, дүрс бичлэг зэргийг хувийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Андреас Хвид пирамидын зураг авах, бичлэг хийх зорилгоор нэгэн найзтайгаа хамт авирсан гэдгийг фейсбүүк хуудаснаа бичсэн гэж мэдүүлжээ. Пирамид руу хамт авирсан эмэгтэйг өмнө нь таньдаггүй, Египет улсад очоод танилцсан байна. Хэд, хэдэн бичлэг хийсэн ч пирамид дээр авирсны дараа устгасан ч олон нийтийн сүлжээнд хийсэн зураг нь ийнхүү олны анхаарлыг татжээ. Каир хотын захиргаа пирамид руу авирахад хатуу хяналт тогтоон 17:00 цагаас хойш авирахыг хориглосон байдаг юм.

 



Б.АЗАА

WWW.ZINDAA.MN


2435
  • Тайзан дээр хүнд бэртэл авсан ч цааш үргэлжлүүлсэн бүжигчин бүсгүй Үзсэн   1254 2015-10-26
  • "Галзуу хурд" киноны одууд фэнүүддээ гэнэтийн бэлэг барив Үзсэн   994 2018-05-07
  • Танайд хоноё- МУГТ Мандахнаран Үзсэн   1072 2017-01-02
  • Тэнэг инээдэг гуйлгачин бэ Үзсэн   1277 2015-10-21
  • “Би жингээ хасмаар байна 5” зорилтот тэмцээн тун удахгүй Үзсэн   979 2018-08-20
  • derrick_mod-3.flv Үзсэн   9412 2014-07-18
  • "Дүнжингарав 2018" уралдааны бичлэгийг задаллаа Үзсэн   1651 2018-03-26
  • АНУКА ЭМҮЖИН Маш гоё дуулдаг охид байна Үзсэн   3054 2014-08-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.