|

УУГИАНЫ ГАРАЛТАЙ СОНСГОЛ БУУРАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

УУГИАНЫ ГАРАЛТАЙ СОНСГОЛ БУУРАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

ДЭМБ-ын мэдээллээр 1.1 тэрбум орчим залуучууд сонсох буруу дадлын улмаас шуугианаас үүдэлтэй сонсгол алдаж дүлийрэх эрсдэлтэй тулгарч байгааг онцолжээ. Харин манай оронд 200 мянган хүн сонсголын бэрхшээлтэй байна.

Хүний чихийг гадна, дунд, дотор гэж хуваадаг. Гадна, дунд чих нь дуу дамжуулах үүрэгтэй. Дотор чих дууны дамжиж ирсэн механик энергийг биологийн энерги болгож, сонсголын мэдрэлээр дамжуулах үүрэгтэй байдаг. Тиймээс гэнэтийн чанга чимээ сонсох, ялангуяа 85 дебицелээс илүү чанга чимээ эсвэл байнгын давтамжтай, удаан хугацаагаар дуу чимээ, хөгжим сонсоход дотор чихний сормууслаг эсүүд гэмтдэг. Өөрөөр хэлбэл сонсголын мэдрэл хэсэг гэмтэж байна гэсэн үг.

Ажлын байрны стандартад заагдсан дээд хэмжээнээс чанга шуугиантай байх нь ажилтнуудын сонсгол алдагдах эмгэгт өртөх гол шалтгаан болдог. Шуугиан нь ажилтныг өвдөлтгүйгээр нэг л өдөр мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болгох аюултай. Хамгийн том асуудал бол хүний сонсох чадвар нэгэнт алдагдсан бол түүнийг бүрэн эмчлэх, нөхөн сэргээх боломжгүй байдаг.

Гэхдээ ажлын байранд дуу шуугианд хэдий өндөр байсан ч сонсгол алдагдах эмгэгт өртөхгүй байж болно. Тухайлбал,

Ø Хөгжим хэтэрхий чанга сонсохгүй байх

Ø Дуу шуугиан ихтэй газруудад /диско клуб, концерт, үйлдвэр уурхайд/ сонсгол хамгаалах хэрэгсэл болох чихний зориулалтын бөглөө хэрэглэх зэргээр урьдчилан сэргийлж чадах юм.

858
  • Хойд солонгос эмэгтэй монгол дуу дуулж байна Үзсэн   1676 2014-11-25
  • Физикийн хуулийг зөрчсөн тамирчин Үзсэн   2345 2015-09-08
  • ТАНАЙД ХОНОЁ - Moon DANCE бүжгийн хамтлаг Үзсэн   1554 2018-11-05
  • Монгол бөхийн талаар Гитлер ингэж хэлж байна Үзсэн   1896 2014-12-18
  • NB & SALLY - Төтө буюу Түвшинтөр Үзсэн   1547 2014-11-10
  • Odd nation хамтлаг - Үсэрдэг хүүхдүүд | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1384 2016-10-24
  • С.Ононбат дасгалжуулагчийн баг алдарт Queen-ий дууг Монголын тайзан дээр амилуулав Үзсэн   1397 2018-03-26
  • Ээ дээ, Энэ Япончууд уу? Үзсэн   1599 2015-07-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.