|

Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №488 The Cure, ‘Just Like Heaven’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№488 The Cure, ‘Just Like Heaven’

"The Cure" хамтлаг нь 1976 онд Англи улсад байгуулагдсан цагаасаа хамтлагийн ахлагч Роберт Смитээс бусад гишүүд нь маш олон удаа солигдож байсан юм. Олон гишүүд уг хамтлагт орж, гарч байсан шиг хамтлаг рок хөгжмийн маш олон урсгал чиглэлээр уран бүтээлээ туурьвиж байжээ. Тухайлбал Готик рок, Дарк вэйв, альтернатив рок, Ню вэйв, Пост Панк урсгалаар тоглодог байжээ. 1979 онд гаргасан "Boys Don't Cry" дуугаараа пост-панк, ню вэйв, панк рок урсгалын давлагааг АНУ-д мэдрүүлж чаджээ. The Cure хамтлагийн "Just Like Heaven", "Lovesong" болон "Friday I'm in Love" дуу нь Биллбордын шилдэг 100 дууны жагсаалтад багтаж 27 сая цомог борлуулжээ. Дашрамд сонирхуулахад "The Cure" хамтлагийг 2019 онд "Рок Н Роллын хүндэтгэлийн танхим"-д залах болжээ. 

‘Just Like Heaven’

Энэхүү дуу нь "The Cure" хамтлагийн 1987 онд гаргасан "Kiss Me, Kiss Me, Kiss Me" цомогт багтсан бөгөөд хожмоо энэ дууг маш олон хамтлаг дуучид дахин сэргээж дуулах болгондоо хит болж байсан нь энэ дууны чанар чансааг илтгэж буй хэрэг бизээ. Тухайлбал 2005 онд уг дууны нэрээр нэрлэгдсэн романтик, инээдмийн "Just Like Heaven" киноны дууг Кети Мелоу дуулсан нь тухайн үедээ бас л хит болж байлаа. 

865
  • Biye unelegch Hoshin shog 2011 Үзсэн   3604 2014-07-21
  • “Өрөвтас шувууд” хүүхэлдэйн кино тэргүүллээ Үзсэн   1556 2016-10-03
  • Сайхан зургийн ард Үзсэн   942 2019-06-10
  • Shakira - Can't Remember to Forget You ft. Rihanna Үзсэн   1476 2014-10-28
  • Нүүр буддаг төхөөрөмж Үзсэн   1039 2015-06-16
  • Цензургүй яриа - С.Ганбаатар УИХ-ын гишүүн Үзсэн   1973 2015-06-09
  • Солонгос охидын хамтлагийн бүжгийн бэлтгэл /бичлэг/ Үзсэн   1781 2014-08-14
  • АНУ-ын оршин суугч "live" хийж байхдаа бууны суманд оногджээ Үзсэн   1211 2018-01-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.