|

Бүх цаг үеийн хамгийн алдартай дуугаар “Bohemian Rhapsody” шалгарчээ

 

Британийн "Universal Music Group”-ээс 20 дугаар зууны хамгийн олон хүнд хүрсэн алдартай дуу, мөн бүх цаг үеийн хамгийн алдартай классик рок дуугаар "Queen” хамтлагийн "Bohemian Rhapsody” дуу шалгарсныг өчигдөр олон нийтэд зарлажээ.

 

Энэхүү дуу нь 1975 онд гарсан "Дуурийн шөнө” цомогт багтсан бөгөөд өчигдрийн байдлаар 1.6 тэрбум хандалт аваад байна.

"Bohemian Rhapsody дуу бол түүхэн дэх хамгийн гайхалтай  шилдэг дуу юм” хэмээн  "Universal Music Group”-ийн захирал Люшин Грэнж хэлжээ. Анх тус дууг гаргахад нь хэтэрхий урт, этгээд үг хэллэг ихтэй хэмээн шүүмжилж байжээ. Тус дуу нь бүрэн хэмжээний жүжиг шиг бөгөөд маш олон янзын хөгжмийн урсгалын элементүүдийг өөртөө агуулсан байдаг. Түүнчлэн дууны үгэнд өгүүлэгдэх үйл явдлыг "Фауст” –тай адилтган ярих тохиолдол бий.

Энэ онд нээлтээ хийсэн "Queen” хамтлагийн тухай өгүүлэх "Bohemian Rhapsody” кино нь тус дууг өнөө цагт алдаршуулахад ихээхэн үүргийг гүйцэтгэжээ. Нээлтээ хийснээсээ таван долоо хоногийн дараа дуу хөгжмийн тухай хийгдсэн дэлхийн хамгийн алдартай кино болоод зогсохгүй дэлхий даяар 600 сая ам.долларын ашиг орлого олсон аж.


1011
  • "Гурван охин" хамтлагийн шинэ клип: Чамаас би /ВИДЕО/ Үзсэн   1153 2016-09-06
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1378 2015-09-15
  • Хүний тухай сонирхолтой 99 баримт Үзсэн   1249 2019-01-08
  • Петровис болон Тэс Петролиум хар өнгөтэй бензин зарсан уу? Үзсэн   1034 2018-06-04
  • Голландын охидын “Адам” хамтлагийн нэгэн зэрэг дур тавьж буй МТV видео Үзсэн   4310 2014-10-05
  • Ж.Энхбаяр: УИХ авлигаас ангид гэдгээ нотлох ёстой /видео/ Үзсэн   1071 2015-10-30
  • Нууц эрхтэндээ шивээс хийлгэж буй бүсгүй Үзсэн   2408 2016-01-05
  • ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн Ялалтын баяр Үзсэн   884 2020-05-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.