|

Дуучин Болд: Одоо бид нарыг тайван орхиод өг гэж уйлан уйлан гуйлаа

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

Дуучин Болд "Сайн уу Сайнаа" нэвтрүүлэгт оролцон өөрийн талаар дэлгэрэнгүй яриа өгчээ. Энэхүү нэвтрүүлгээс товчхон хүргэж байна. 

Хүүхэдтэйгээ аль болох ойр байхыг л хичээж байна. Одоогоор охин  маань ээжтэйгээ   амьдардаг.  Хаа хаанаа л  бид хувь уран бүтээл, ажил төрлөө хийгээд л явж байна. Миний хувьд уран бүтээлдээ оролгүй бараг найман сар болсон байна. Энэ хугацаанд зүгээр суусангүй,  "B sound” продакшныхаа ажилд илүүтэй төвлөрч  найзуудынхаа хэд хэдэн тоглолтыг амжилттай зохион байгууллаа.

 

Чукатай учиргүй барьцаж байгаа юм шиг шинэ дуу, цомог гаргаад байхыг хүссэнгүй, багагүй харзнасан гэх үү дээ. Харин одоо уран бүтээлдээ орох цаг болсон. "Амьдрал” хэмээх нэртэй шинэхэн уран бүтээлээ саяхан өлгийдөн авлаа. Цааш цаашдаа олон сайхан уран бүтээлийг сонсогчиддоо хүргэх болно.

 

 Муу юм хурдан хүмүүст хүрдэг, мөн манайхан бусдын амьдралд  ямар их дурладаг юм бэ гэдгийг  тэгэхэд л ойлгосон. Бидний хамтдаа байсан таван жил багагүй урт хугацаа.  Бидний өнгөрсөн амьдралын 80 хувь сайхан зүйлсээр дүүрэн байсан гэдгийг би ам бардам хэлнэ. Муугаасаа илүүтэй сайн сайхан, гэгээлэг зүйлс их байсан.   Хүний амьдралд  сайн, муу хосолж, сайхан, муухай  ээлжилж л байдаг хорвоо.  

 

Салахад хүргэхээр хүчтэй шалтгаан бол бидний дунд байгаагүй. Багахан үл ойлголцол бол мэдээж байсан. Үүнийг л хэн хэн нь тэвчиж мөн ойлголцож чадаагүйн болов уу гэж боддог.

 

Сошиал орчин болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн мэдээлэл гарах тусам бидний харилцааг улам сэвтүүлж  байна. Бидний амьдралын нэг хувийг ч  хүмүүс мэдэхгүй атал дэндүү мэддэг юм шиг зүй зохисгүй үгээр доромжилж байгаад би үнэндээ харамсаж байна.  Сүүлдээ ч энэ бүхэнд дөжирч байх шиг байна.

 

Манайхан хэт нэг тал руу туйлшрах юм. Магадгүй би телевизийн нэвтрүүлэгт  ороод уйлж унжвал намайг өрөвдөж, магтаад л  энэ хорвоо дээр надаас өөр сайн хүн байхгүй юм шиг надад дуртай болчих тийм л туйлширамтгай нийгэмд бид амьдарч байна. Гэлээ гээд би тэгэхгүй ээ.  Миний нулимс гарах нь амархан ч  гагцхүү үнэн нулимс унадаг  юм.

 

Хэдий саллаа ч гэсэн биенийхээ мууг үзэхээс илүүтэй охиныхоо төлөө эв найртай байж охиныхоо хүмүүжилд анхаарах нь л юу юунаас илүүтэй  чухал.  Энэ байдал хүүхдийн сэтгэл санаанд хүртэл нөлөөлдөг юм байна. Аав эсвэл ээж дээрээ очвол хэн нь юу гэдэг сонин байдалд дунд нь  хүүхэд л өртдөг  юм байна. Хүүхдийнхээ энэ байдлыг хараад  аав нь том алдаа хийлээ дээ гэдгийг олж харсан. Бид хоёрын хоёулангийнхан алдаа болсон.  

 

-Хамгийн гол нь эв найртай, биенээ ойлгодог байх нь чухал.  Амьдрал зохионо гэдэг маш том хариуцлага.  Эхлээд өөрийгөө  амьдралд бэлдэх нь чухал.  Эр хүн  амьдралаа аваад явчих чадамжтай болсон хойноо л  эхнэр авах нь тохиромжтой үе юм уу даа.  Мөн удам судрыг нь сайтар судлаарай гэж залуустаа зөвлөе.

706
  • Гайхамшигаар дүүрэн Бүх оддын тоглолтын "Slam Dunk Contest" Үзсэн   1248 2015-02-16
  • Орон орны хэлээр үглэжийшдээ хаха Үзсэн   1205 2014-08-25
  • Дуучин: Ууганбаяр Түвшинсайхан "Хот айл" /Шинэ клип/ Үзсэн   1386 2015-05-29
  • Энэ бүжгийг ч мэргэжлийн төвшинд хийж байна даа Үзсэн   951 2014-10-06
  • Big big family #17 Үзсэн   548 2020-04-22
  • Димаш Кудайбергений шинэ клип цацагдлаа Үзсэн   973 2019-04-19
  • Ж.Батзандан: 28 тэрбум төгрөгийг хөгжлийн банкнаас гаргасан этгээд нь Ж.Эрдэнэбат Үзсэн   973 2016-12-13
  • Өндөгтөй шарсан банш хийж сурцгаая - Япон хоол Үзсэн   3040 2015-03-13
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.