|

Шаомигийн нугалардаг утасны тизер

Шаоми компанийн хамтран үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Лин Бин компанийнхаа хөгжүүлж буй нугалардаг утасны тизерийг хэдхэн цагийн өмнө цацжээ.

Минут орчим үргэлжлэх тизерт уг утсыг ашиглан дүрс бичлэг үзэх гэх мэт цөөн тооны үйлдлүүдийг хийж байгааг харуулжээ. Хэдийгээр уг утасны үзүүлэлтийн талаар ямар нэг мэдээлэл ил болоогүй ч дүрс бичлэгээс таблет шиг хэлбэртэй байснаа хоёр удаа нугаларч утасны хэмжээтэй болж байгааг харж болно. Ийнхүү хоёр нугарч байгаа нь бусад нугалардаг утаснуудад байгаагүй шинэ үйлдэл юм.

Одоогоор хэд хэдэн компаниуд нугалардаг ухаалаг утсыг зах зээлд гаргахаар ажиллаж байгаа билээ. Эдгээрт Lenovo, Samsung, Royole, Huawei зэргийг дурдаж болно.

Харин Шаоми энэхүү утасныхаа илүү дэлгэрэнгүй мэдээллийг хэзээ ил болгохоо хараахан мэдэгдээгүй бөгөөд салбарын мэргэжилтнүүд ирэх сард болох Mobile World Congress арга хэмжээний үеэр албан ёсны мэдээлэл өгнө хэмээн таамаглаж байна.


737
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.