|

Мэрилон Монрогийн даашинзын хормойг санагдуулам загвартай эко цамхаг

Лос-Анжелес хотын төвд "Дэлхийн хамгийн эко цамхаг” гэх тодотголтой нэгэн гайхалтай уран барилга тун удахгүй сүндэрлэн босох гэж байна. "Sky Trees” нэртэй уг цамхгийг Австралийн "Crown” группийн "Койчи Такада” төслийн багийнхан зохион бүтээсэн бөгөөд энэ сарын 14-ндэнэхүү бүтээлийнхээ талаар дэлхий нийтэд танилцуулсан байна.

Дэлхийн хамгийн өндөр төдийгүй хамгийн урт настай улаан модыг оролцуулж барих бөгөөд ингэснээр байгальд ээлтэй, амьсгалдаг ханатай, энд ажиллаж, амьдрах хүмүүстээ ээлтэй барилга болох аж.  Төслийн багийнхан ч барилгынхаа амьсгалдаг ханыг илүүтэйгээр онцолж байсан. Мөн цамхгийн доод хэсэг долгиолон дэрвэж буй мэт загвартай бөгөөд үүнийг "Seven Year Itch" киноны хэсэг болох холливуудын алдарт жүжигчин Мэрилин Монрогийн даашинзын хормойноос санаа авжээ."Sky Trees” нь хоёр цамхгаас бүрдэх ба эхнийх нь 70 давхар бол хоёр дахь нь эхний барилгын талтай тэнцэхүйц өндөртэй байх аж. Нийт 52,397 ам.метр талбайтай бөгөөд орон сууц, дэлгүүр, үйлчилгээний газраас бүрджээ.

Мөн цамхгийн дээвэр хэсгийг цэцэрлэгжүүлж, ногоон төгөл бий болгох аж. Иймээс дэлхийн олон орны архитекторууд энэхүү цамхгийг Лос-Анжелес хотын төв дэх хамгийн эрүүл орчинг бий болгож чадна гэж дүгнэсэн байна. Ташрамд сонирхуулахад, "Sky Trees” нь "Crown” группийн 4 дэх том төсөл бөгөөд анх удаа АНУ-ын хөрөнгө оруулалтыг авсан бүтээл нь энэхүү цамхаг юм байна.Дэлхийн хамгийн өндөр модонд тооцогддог энэхүү улаан хүрэн өнгөтэй модыг Калифорни мужид интерьер дизайнд илүүтэй хэрэглэдэг юм байна.

971
  • Хойд солонгос эмэгтэй монгол дуу дуулж байна Үзсэн   1676 2014-11-25
  • Физикийн хуулийг зөрчсөн тамирчин Үзсэн   2345 2015-09-08
  • ТАНАЙД ХОНОЁ - Moon DANCE бүжгийн хамтлаг Үзсэн   1554 2018-11-05
  • Монгол бөхийн талаар Гитлер ингэж хэлж байна Үзсэн   1896 2014-12-18
  • NB & SALLY - Төтө буюу Түвшинтөр Үзсэн   1547 2014-11-10
  • Odd nation хамтлаг - Үсэрдэг хүүхдүүд | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1384 2016-10-24
  • С.Ононбат дасгалжуулагчийн баг алдарт Queen-ий дууг Монголын тайзан дээр амилуулав Үзсэн   1397 2018-03-26
  • Ээ дээ, Энэ Япончууд уу? Үзсэн   1599 2015-07-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.