|

Самсунгийн эвхэгддэг утаснууд эвдэрч эхэлжээ

 

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Самсунг эвхэгддэг Fold утсаа хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүмүүст илгээн туршуулж эхэлсэн билээ. Тэгвэл тэдгээр утаснууд эхнээсээ эвдэрч эхэлсэн байна.

Блүүмбергийн Марк Гурман "Хоёр өдөр хэрэглэсний дараа миний Galaxy Fold-ын дэлгэц хагараад ашиглах боломжгүй болчихлоо. Бусад хүмүүст ийм асуудал тулгарч байгаа эсэхийг хэлэхэд хэцүү юм” хэмээн жиргэжээ.

The Verge-ийн Диетер Бон "Миний хэрэглэж байгаа Galaxy Fold-ын дэлгэц асуудалтай болчихлоо. Яагаад ийм зүйл болсныг мэдэхгүй юм. Ямартай ч Самсунгаас хариу сонсохыг хүлээж байна”

Харин CNBC-ийн Стив Ковач "Нэг өдөр хэрэглэсний дараа” гэсэн тайлбартай бичлэг оруулжээ.

Эдгээр хүсэлтүүдийн хариуд Самсунг "Үндсэн дэлгэц гэмтсэн хэд хэдэн гомдол хүлээж авсан бөгөөд бид шалтгааныг нь олохоор ажиллаж байна” гэжээ. Ямартай ч тус компаний дэлхийг гайхшруулах бүтээгдэхүүн ийнхүү гэмтэж байгаа нь тоолгүй орхиж болохгүй томоохон асуудал юм.

Galaxy Fold-ын дэлгэц ингэж эвдрэх болсон нь зарим хэрэглэгчид дэлгэц дээр байх туузан наалтыг хуулсантай холбоотой байх магадлалтай. Шинэ утас худалдан авахад дагалдаж ирдэг хамгаалалтын наалт шиг харагдах энэхүү наалт нь хамгаалалт бус утасны хэвийн ажиллагаанд чухал хамааралтай эд аж. Гэсэн хэдий ч туузан наалтыг хуулаагүй хүмүүсийнх хүртэл эвдэрсэн тохиолдол гарчээ.

Самсунг эвхэгддэг утасны зах зээлийн гол өрсөлдөгч болох Huawei-аас аль болох түрүүлж Galaxy Fold-оо зах зээлд нэвтрүүлэхийг зорьсон ч хараахан амжилттай болоогүй гэж дүгнэж болохоор байна.

2000 ам.долларын үнэтэй Galaxy Fold 2019 оны 4-р сарын 26-нд АНУ болон Европт худалдаалагдаж эхлэхээр төлөвлөгдөж байгаа ч дэлгэц эвдэрч байгаа асуудал энэхүү огноонд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC


907
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.