|

Жүжигчин Жейсон Момоа 45 секундэд олсон 31 мянган ам.доллараа сайн үйлсэд хандивлалаа

 

"Game of Thrones” болон "Aquaman” киногоороо алдартай жүжигчин Жейсон Момоа алдарт Эллен Деженересийн шоунд оролцохдоо 45 секундын дотор 31 мянган ам.доллар цуглуулж хуванцарын хэрэглээний эсрэг сайн үйлсэд хандивлалаа.

Өдгөө 39 настай жүжигчин залуу нэвтрүүлгийн үеэр самбар руу сүх шиддэг хөгжилтэй тоглоом тоглон дээрх мөнгийг цуглуулжээ.


Тэрээр саяхны нэгэн өдөр өөрийн инстаграм хуудсандаа "Байгаль эхийнхээ төлөө би таалагдахгүй байгаа зүйлийнхээ талаар илүү их ярихаар шийдсэн. Мөн бид далай тэнгис, эх газраа цэвэрхэн байлгахын тулд хуванцар савны хэрэглээнээс татгалзах хэрэгтэй байна. Үйлдвэрлэгдсээр байгаа хуванцарыг багасгахын тулд бүгдээрээ дашмаг хэрэглэж заншъя" гэж бичжээ. 

Мөн "Намайг хүмүүс Усны хүн (Aquaman) гэдгээр нь илүү сайн мэдэх байх. Тиймээс энэ нь байгаль эхээ хамгаалах энэ төрлийн сайн дурын үйл ажиллагааг хийхэд минь нөлөөлсөн” гэжээ. Түүний хэлснээр дэлхий дээр хэрэглэгдэж байгаа нийт хуванцар савны 91 хувийг дахин боловсруулалгүй хаядаг гэжээ. 

Жейсон Момоагийн хожсон 31 мянган ам.доллар далайн эрэг цэвэрлэх үйлсэд зарцуулагдах гэнэ. Эллен анх түүнийг дээд тал нь 10 мянган ам.доллар хүргэж чадна гэж бодож байжээ. 


Эх сурвалж: www.ellentube.com


735
  • Youtube marketing Үзсэн   1639 2014-08-25
  • ШӨХТГ-аас болж шатахуун тасрах уу? Үзсэн   620 2021-08-02
  • Just for Laughs Gags Funny Pranks Үзсэн   2099 2014-07-23
  • Цензургүй Сурвалжлага - Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр 2-р анги Үзсэн   1536 2016-01-08
  • Бүсгүйчүүд - Ипотекийн Ж.Энхбаяр оролцов Үзсэн   2238 2014-07-17
  • "Далай ламыг хэрхэн тодруулдаг вэ?" баримтат кино Үзсэн   989 2020-11-03
  • Шоргоолжны үүр дотроосоо хэрхэн харагддаг бол? Үзсэн   2744 2014-10-06
  • Зэвүүн яриа - Бүжигчин итгэгч Төөгөө оролцлоо Үзсэн   1355 2017-03-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.