|

АНУ: Тоглоом тоглож байгаад гурван настай хүүгээ дайрч хөнөөжээ

 

АНУ-ын Техас мужийн иргэн 26 настай эмэгтэй Лексус Стагг жийп загварын Линколн автомашинаараа гурван настай хүүгээ дайрч аминд нь хүрсэн хэрэг гарчээ. Эмэгтэй машинтайгаа ухарч урагшлан хүүхдүүдтэйгээ "тахиа" нэртэй тоглоом тоглож байгаад хайхрамж болгоомжгүйгээр хүүгээ харалгүй дайрсан байна.

Техас мужийн Харрис хот дахь орон сууцны хяналтын камерт бичигдсэнээр эмэгтэй 2006 оны Линколн Навигатор автомашинаасаа гурван хүүхдээ буулгажээ. Тоглоомын дүрмээр ээж хүүхдүүдийг дайрах гэж оролдон хүүхдүүд зугтаж хөгжилдөх ёстой байж. Харамсалтай нь хоёр том нь замаас гарсан  ч гурван настай бага хүү зугтаж амжилгүй ганцаараа үлдэж дугуйн доор орсон байна.

Эмэгтэй 2,5 тн жинтэй машины дугуйгаар хүүхдээ дайран гарсан нь бичигджээ. Сэжигтэн цагдаад мэдүүлэг өгөхдөө хүүхдээ дайрч байгаагаа мэдээгүй ба хурд сааруулагч давж байна гэж бодсон гэжээ.

Уг хэрэг энэ сарын 11-ний өдөр үйлдэгдэж, цагдаа нар хайхрамж болгоомжгүйгээс гарсан хүн амины хэрэг гэж үзэн сэжигтнийг өнгөрсөн долоо хоногт  баривчилсан байна. Эмэгтэй доод тал нь 10 жилийн хорих ял сонсох юм. Орон нутгийн эрх баригчид жолооны ард суух, хүүхдүүдээ дайрах гэж оролдох нь огтхон ч хөгжилтэй тоглоом биш гэдгийг эцэг эхчүүдэд анхааруулжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com


1034
  • Т.Анхбаяр: Жинхэнэ эр хүн гурван шанаа даадаг байх ёстой Үзсэн   779 2020-12-10
  • Казахстаны хамгийн хүчирхэг хоолойтой дуучны нэгээр нэрлэгдсэн 22 настай залуу Үзсэн   1067 2017-07-28
  • АНДРЕЙ ЗИММЕРНЫ ӨВӨРМӨЦ ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - ТАЙВАНЬ Үзсэн   2184 2014-07-26
  • Х-ТҮЦ - Гэнэтийн од | Цоо шин хошин шог 2014 Үзсэн   1552 2014-11-10
  • О.Батнасан, Г.Атарбат – Хөтлөгчдийн алтан баззер | 1-р шат | Дугаар 7 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1519 2016-10-17
  • Цензургүй яриа: Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд оролцлоо Үзсэн   1220 2018-03-20
  • Цензургүй Яриа - Унагалдай Үзсэн   1081 2016-12-27
  • П.Банзрагч: Иргэд барааны үнэ асуугаад толгой сэгсрээд л буцах Үзсэн   519 2022-01-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.