|

“Авьяаслаг Австраличууд” шоуны үзэгчид, шүүгчдийг алмайруулсан Монгол

Монголчуудын авьяас, чадварыг дэлхий нийт аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Олон ч залуус дэлхийн алдартай шоунуудад оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа. Тэдний нэг бол циркчин Б.Баттулга. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Авьяаслаг Австраличууд шоунд үзүүлбэрээ амжилттай толилуулж, дараагийн шатанд шалгарчээ.

Циркчин Б.Баттулга  энэ жилийн улсын баяр наадмын нээлтэнд оролцон Төв цэнгэлдэх хүрээлэнд цугласан наадамчин олонд өөрийн үзүүлбэрээ үзүүлсэн билээ. Түүний хувьд өмнө нь "Авьяаслаг германчууд” болон "Авьяаслаг америкчууд” шоу нэвтрүүлгүүдэд оролцон хоёрдугаар шатны шилдэг 80 үзүүлбэрт шалгарч "Ноён хүчтэн” хэмээн алдаршсан юм.

Б.Баттулга нь Лас Вегас хотод үйл ажиллагаа явуулдаг "Механик цирк” компанид циркчинээр ажилладаг. Энэ удаагийн үзүүлбэртээ галтай гуалин мод нуруун дээрээ эргүүлж үзэгчид, шүүгчдийг алмайрууллаа. Түүнчлэн гуалин модноос дүүжилсэн савлуурт шүүгч болон хөтлөгчийг суулган эргүүлж олныг гайхашруулжээ.

722
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1101 2016-06-15
  • Гайхалтай бүжиг-Бөртэ чонын үрс хамтлаг Үзсэн   15026 2014-07-24
  • Bad Girl - Avril Lavigne (from Suicide Squad: The Album) ft. Marilyn Manson Үзсэн   1271 2016-08-23
  • Ирвэс эрхлүүлэхийн учир-01 Үзсэн   1196 2016-01-11
  • Хүнийг iPhone болгосон нь Үзсэн   976 2015-06-23
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ /ДУГААР 8/ - Н.МӨНХСОЁЛ (ELSA-/FROZEN/) Үзсэн   1550 2016-06-27
  • Хаалгач нарын шуугиан тарьсан 10 хамгаалалт Үзсэн   2258 2018-07-17
  • Xөөрхөн ярьдаг бацаан Үзсэн   1249 2015-07-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.