|

Буриадын шилдэг 7 рэп дуучин

Хойд хөршийн Буриадад сайн дуучин олон бий. Ингээд шилдэг 7 буриад рэп дуучныг танилцуулж байна.

Хаски

Хаскигийн жинхэнэ нэр Дмитрий Кузнецов. Сүүлийн үед Оросын зах зээлд танигдаж байгаа уран бүтээлч. Түүний дууны үг тун гүнзгий утга санаатай нь сонсогчдод таалагддаг. Аргагүй, Хаски алдарт Москвагийн их сургуулийн сэтгүүлийн ангид суралцаж байсан. 2011 онд "Седьмое октября" клипээр уран бүтээлээ эхлүүлсэн. Түүний Улаан-Үд хотод зориулсан "Поэма о Родине" дууны клипийг 3.8 сая хүн үзээд байна.


Everthe8 (Тимур Бубеев)

1990 оны есдүгээр сарын 5-нд төрсөн. Томскийн Улсын их сургуулийг төгссөн. Charley Green нууц нэрээр дуулж байсан билээ. Түүний шинэ цомог болох "Ulan-Ude Summer '16" Оросын чартуудад тэргүүн байр эзлэж байна.


Luxor (Артур Шмыгин)

1990 оны 12 дугаар сарын 26-нд Улаан-Үдэд төрсөн. Алагуй Егоров хэмээх найзтайгаа хамт уран бүтээлийн замналаа эхэлжээ. 17 настайгаасаа хип хоп сонирхсон. Одоо Москвад амьдарч байна.


Алагуй Егоров

Дуучин, хөгжмийн зохиолч Егоров 1989 онд Барнаулд төрсөн ч гэрбүл нь удалгүй Улаан-Үдэд шилжиж ирснээр буриад рэп дууны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Алагуй 9-р ангидаа анх хөгжим зохиож, 2009 онд анхны тоглолтоо хийсэн. Буриадад ихэд алдаршсан "Намайгаа бүү мартаарай" дууны аяыг зохиосон. Дуу хөгжмөөс гадна Буриадын уран зохиол, хэл соёлыг хамгаалах олон ажил хийдэг. 2017 онд "Хятад дахь буриадууд" цуврал кино хийсэн юм.


Хатхур Зу

2011 онд байгуулагдсан хамтлаг бөгөөд Элжи (Леонид Шаданов), рэпер Сонг (Сергей Биликтуев), Зе (Алдар Дугарон), Санаа гэсэн бүрэлдэхүүнтэй. Буриад хэлээр этно рэп дуулдаг.


Alihan Dze (Алдар Дугарон)

Буриадын нөлөө бүхий рэп дуучны нэг. "Бургэдэй хатар", "Zu" зэрэг клипүүд нь алдаршсан. Буриад хэлээр дуулдаг.


Шумер

Улаан-Үдийн уугуул, одоо Москвад амьдардаг. 2000 оноос уран бүтээл туурвиж эхэлсэн.


1261
  • МАКОЛЕЙ КАЛКИН 38 НАСАНДАА “ГЭРТЭЭ ГАНЦААРАА”-ГИЙН ГОЛ ДҮРД ДАХИН ТОГЛОЖЭЭ Үзсэн   684 2018-12-20
  • iPhone утасны баттерейг хазсаны дараа дэлбэрчээ Үзсэн   1162 2018-01-24
  • Хулгайч нарын арга нарийсчээ /Хөгжилтэй бичлэг/ Үзсэн   1846 2014-08-06
  • Учиртай урилга ток шоу - жүжигчин Тодгэрэл Үзсэн   1080 2017-04-24
  • CAR MELODY SHOW- ДУУЧИН А.ХИШИГДАЛАЙ Үзсэн   1021 2018-03-09
  • Видео: Эртний байшингуудтай зэрэглээ нууранд үзэгджээ Үзсэн   1126 2019-08-09
  • Мисс Б.Бадамцэцэг эрчүүдийг ардаа орхин картингаар хурдлав /бичлэг/ Үзсэн   4045 2014-08-12
  • Ээ дээ, Энэ Япончууд уу? Үзсэн   1540 2015-07-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.