|

Амазоны ширэнгэн ойн 2,000 голомтод дахин түймэр дэгджээ

 

Амазоны ширэнгэн ойд гарч буй гал түймэр улам нэмэгдэж байна. Бразилийн засгийн газар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт түймрийн эсрэг арга хэмжээ авах талаар хэлэлцсэн. Ингээд саяхнаас хүчин чармайлт гаргаж эхэлсэн юм.  

Бразилчууд гал түймрийг зогсоох тухай хориг тавьснаас хойш 48 цагийн дотор дахин 3,859 голомтод түймэр дэгджээ. Үндэсний сансар судлалын хүрээлэнгийн нийтэлсэн хиймэл дагуулын зургаас харахад 2000 орчим нь Амазоны ширэнгэн ойд гарсан гэж "Daily Mail” вебсайт мэдээлэв.   

Энэ жил Бразилд 88,816 удаа түймэр гарсны 51.9 хувь нь Амазоны ширэнгэн ойд дэгдсэн аж.

Наймдугаар сард Амазоны ширэнгэн ой шатаж байгаа талаарх мэдээлэл дэлхий дахинд тархаж, олны анхаарлыг татсан. Эхлээд Бразилийн засгийн газар мэдээллийг намдааж, тусламж авахаас татгалзаж байв. Харин саяхан тус улсын ерөнхийлөгч Жаир Болсонару Их Долоо-гийн гишүүн орнуудаас 20 сая ам.долларын тусламж хүлээж авсан гэдгээ мэдээлжээ. Түүнийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхгүй байна гэж шүүмжилсэн Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон бүдүүлэг зан гаргасандаа уучлалт гуйсны дараа тусламжийг хүлээн авсан гэнэ.


Эх сурвалж: Business insider
1236
  • “Улаанбаатарт янханы газар ажиллаж байна” [шууд бичлэг] Үзсэн   3454 2015-10-09
  • Үсээ гоё болгох аргууд Үзсэн   10833 2015-03-24
  • NOKIA утасны үүсэл \бичлэг\ Үзсэн   1962 2014-08-16
  • Хүний наймаа Монголд-3 /хохирогч охин/ Үзсэн   3069 2014-11-02
  • Шинэ жилийн инээмсэглэл: Мөрөөдлийн театр “Үнсгэлжин” хошин шог Үзсэн   2748 2014-12-31
  • Шинэ клип: Б.Замбалгарав, Сүхээ: “Хайр байж” Үзсэн   1395 2017-04-26
  • “Гурвансайхан” компани Чех улсын компанитай хамтран уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдан байна Үзсэн   559 2022-08-19
  • “Ам нээвэл” нэвтрүүлэг - УИХ-ын гишүүн С.Жавхлан Үзсэн   964 2018-02-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.