|

"Super junior" хамтлаг арван жилийн дараах эргэн ирэлтээ гэнэтийн бэлгээр эхлүүлжээ

 

Солонгосын алдарт хөвгүүдийн хамтлаг болох Super junior-ын гишүүд өнгөрсөн арван жилийн хугацаанд ээлж дарааллан цэрэгт явсаар энэ жил л бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаад байгаа билээ. Хамтлагийн хамгийн сүүлийн гишүүн өнгөрсөн тавдугаар сард цэргээс халагдсаны дараахан тэд энэ оны хоёрдугаар хагаст эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгдээд байсан юм. Хэдхэн хоногийн өмнө тэдний харьяалагддаг SM интертаймэнтаас Super junior хамтлаг ирэх аравдугаар сард эргэн ирэлтээ хийнэ гэсэн бол өчигдөр тус хамтлагийнхан өөрсдийн фэнүүддээ зориулангэнэтийн бэлэгбарьжээ. 

Тэд удаан хугацааны турш бүрэн бүрэлдэхүүнээрээ фэнүүдтэйгээ уулзаагүй тул ганцхан бэлэг өгөх нь учир дутагдалтай хэмээн ийнхүү цоо шинэ уран бүтээл болох  'Somebody New'дуугаа дүрсжүүлэн тэдэнд гэнэтийн бэлэг барьсан байна. 

Ингэхдээ шинэхэн клипээрээ дамжуулан тэд өөрсдийн шинэ уран бүтээлдээ бэлдэж байгаа үйл явц болон хамтлагийн гишүүдийн хамтарч ажиллаж байгаа нэвтрүүлгүүдийн хэсгээс үзүүлсэн нь тэдний фэнүүдэд ихээр таалагдаж байгаа аж. Мөн зарим нитизүүд энэхүү үйл явдлыг дэлхий дахинд түгээд байгаа кпопын хар бараан мэдээнүүдийг хэсэг зуур ч болов мартуулах үйл явдал хэмээн нэрлэжээ.

Ингээд та бүхэнд тэдний цоо шинэ уран бүтээлийг танилцуулж байна.


921
  • Майкл Жордан vs Жимми Батлер Үзсэн   1258 2015-08-06
  • МӨРӨӨДЛИЙН ТЕАТР - ЯГ ТҮҮН ШИГ ХОШИН ШОГ 2018 Үзсэн   1359 2018-06-29
  • “МОНГОЛ ХҮҮХДИЙН АМИАР БАЯЧУУД ТОГЛОХ ЭРХГҮЙ” Үзсэн   1343 2018-03-23
  • Яг одоо Сибирт ... Үзсэн   891 2019-08-01
  • Айлгах төлөвлөгөө Үзсэн   2413 2014-07-23
  • "Game of Thrones"-ын жүжигчид бодит амьдрал дээр Үзсэн   1195 2017-08-19
  • Нохой машин барьдаг болсон байна цаана чинь Үзсэн   1844 2015-02-11
  • Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн дуулсан гайхамшигт 5 дуу Үзсэн   954 2019-02-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.