|

Монголд амьдардаг Солонгос влогчин Монголчуудын талаар ингэж ярьжээ

Монголд амьдарч байгаа Солонгос улсын иргэн влог хийдэг байна. Тэрээр саяхан "5 жил Монголчуудтай амьдарсан сэтгэгдэл”- нэртэй влог оруулжээ.
Уг влогт монгол хүмүүсийн талаар ямар үзэл бодолтой байдаг талаараа сэтгэгдлээ хуваалцжээ.
"Монголчууд цаг барихдаа их муу, зам байнга бөглөрдөг гэх мэт асуудлууд ихтэй байдаг. Мөн "мөнгө зээлэх үү?” гэж асуух тохиолдол нэлээдгүй байдаг. Гэхдээ Монгол хүмүүс олон сайхан давуу талтай. Ямар нэгэн асуудал гарвал тухайн үедээ шууд уурлаж, муудалцах хэдий ч маргааш нь мартчихдаг. Энэ нэг талаараа догь гэж хэлж болох юм” хэмээн ярьжээ.
Харин түүний влогийн доор Солонгос хүмүүс "Монголоор аялсны дараа амьдарч үзэх бодол байсан ч энэ бичлэгийн үзсэн чинь санаснаас илүү хэцүү байх юм шиг байна”, "Монголчуудын хамгийн хэцүү зүйл бол цаг барих асуудал ялангуяа архи уусныхаа маргааш ажилдаа ирэхгүй байх асуудал гардаг”, "Манай дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч Монгол хүмүүс байсан гаднаас нь харвал хүйтэн хөндий юм шиг мөртлөө яг ярилцаад үзсэн үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс байсан” гэх мэт сэтгэгдэл үлдээжээ.


Эх сурвалж: https://mglradio.mn/

587
  • Youtube marketing Үзсэн   1639 2014-08-25
  • ШӨХТГ-аас болж шатахуун тасрах уу? Үзсэн   620 2021-08-02
  • Just for Laughs Gags Funny Pranks Үзсэн   2099 2014-07-23
  • Цензургүй Сурвалжлага - Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр 2-р анги Үзсэн   1536 2016-01-08
  • Бүсгүйчүүд - Ипотекийн Ж.Энхбаяр оролцов Үзсэн   2238 2014-07-17
  • "Далай ламыг хэрхэн тодруулдаг вэ?" баримтат кино Үзсэн   989 2020-11-03
  • Шоргоолжны үүр дотроосоо хэрхэн харагддаг бол? Үзсэн   2744 2014-10-06
  • Зэвүүн яриа - Бүжигчин итгэгч Төөгөө оролцлоо Үзсэн   1355 2017-03-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.