|

Би “Улаанбаатарын үдэш”-ээ миний нутгийн дуу гэдэг

 
 
Ээрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан ч юм уу
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан ч юм уу
Улаанбаатарын үдэш намуухан
 
Учралын болзоонд залуус яаруухан хэмээх "Улаанбаатарын үдэш” дууг хүн бүр дуулах дуртай. Энэ дууны аялгууг Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж хийжээ. Тэрээр дуу хэрхэн төрсөн талаар "Улаанбаатарын үдэш” дуу нийслэлийн үе үеийн залуусын сэтгэл зүрхийг хөглөж, эгшиглэсээр ирсэн. Би "Улаанбаатарын үдэш”-ээ миний нутгийн дуу гэдэг юм. Би чинь хотын унаган хүүхэд. "Улаанбаатарын үдэш” дуугаа 30 гаруй жилийн өмнө зохиож, анх Б.Бадар-Ууган агсан дуулж байлаа. Түүнээс хойш хэдэн ч уран бүтээлч дуулсан юм бүү мэд. Хөгжмийн зохиолч бүхний дуу зохиох арга барил өөр. Би ихэвчлэн үгийг нь харж байж зохиодог. Харин "Улаанбаатарын үдэш”-ийн хөгжмийг нь эхлээд бичсэн юм. Миний зохиосон аялгуу Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав гуайн сайхан шүлэгтэй хоршоод өдий хүртэл дуулагдаж байна” гэсэн юм.
 
Бидний амьдран буй нийслэлийн 380 жилийн ой тохиож байна. Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот хэд хэдэн нэртэй байв. Тухайлбал, 1639 онд Ширээт нуурын газар Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж орд өргөө барьсан нь өргөжсөөр Улаанбаатар болжээ. 1639 оноос Өргөө, 1651 оноос Номын хүрээ, 1706 оноос Их хүрээ, 1912 оноос Нийслэл хүрээ гэгдэж байгаад 1924 оноос хойш Улаанбаатар хэмээн тогтсон аж.
 
Улаанбаатарын үдэш
Ээрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан юм уу
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан ч юм уу
 
 Дахилт:
 
Улаанбаатарын үдэш намуухаан, намуухан
Уулзахын болзоонд залуус яаруухан
Ханш нээсэн дөлгөөн хаврын
Хайраа илчилсэн дулаан орой
Халуун мөрөө түшилцэн налаад
Ханашгүй цэнгэл амсан суухад
 
Дахилт:
 
Улаанбаатарын үдэш намуухаан, намуухан
Учирсан хоёрын яриа эедүүхэн
Охь тэнгэрийн одод үржээд
Орон байрны гэрэл цацраад
Ижил хосын өргөө гэрээс
Итгэл баярын аялгуу дуурснаа
 
Дахилт:
 
Улаанбаатарын үдэш намуухаан, намуухан
Угтах ирээдүй нь даанч яруухаан
 
 
Н.Даян
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

726
  • Путин, Хятадын тэргүүн хатагтай хоёрын бичлэг интернэтийг шуугиулж байна Үзсэн   3644 2014-11-11
  • Та төмсөө ингэж арилгаж байгаарай. Цаг хэмнэнэ Үзсэн   917 2016-10-17
  • OYU - HEVEEREE Үзсэн   732 2021-07-30
  • Энэ бол Монголын эмгэнэл (сэрэмжлүүлэг) Үзсэн   1958 2014-11-09
  • Гуравхан орцтой мөртлөө интернетийг гацааж байгаа бяслагтай бялуу Үзсэн   1397 2015-07-29
  • ҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ? - Тарвасыг хэрхэн ДӨРВӨЛЖИН хэлбэртэй ургуулах тухай Үзсэн   1914 2014-08-16
  • Чоно хамтлаг шинэ уран бүтээлээр эргэн иржээ Үзсэн   1667 2017-07-28
  • 50 саяын уналт - Мөнгөнбат, Цэрэнчимэд нар 1 сая төгрөг хожив Үзсэн   1687 2015-12-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.