|

Хөгжмийн зохиолч Д.Пүрэвдорж "Улаанбаатарын үдэш" дууны аялгуугаа хятад залууд албан ёсоор өгчээ

The Voice of China буюу 2016 оноос Sing! China нэртэйгээр зохион байгуулагдах болсон уг шоуны анхны ялагч Jiang Dunhao 2-р шатандаа Азийн цагаан дагина болсон "Улаанбаатарын үдэш" дууг Хятад хэл дээр найруулан, Улаанбаатарын үдэш намуухан намуухан... гээд Монголоор дахилтыг дуулжээ.
 
Өмнө нь Хятадын реалити шоу болох "I`m singer” дууны тэмцээнд Хятадын алдарт дуучин эмэгтэй Өвөрмонголын "Хангай” хамтлагтай хамтран Улаанбаатарын үдэш дууг шинэчлэн, дууны дундуур хөөмийлж, шуранхайлж дуулсан нь цахим ертөнцөд анхаарал татаж тэнд буй үзэгчдийг уйлуулсан.
 
Гэвч тус дуу ориг хувилбараараа мөн эсэх, эсвэл үгийг нь өөрчилж дуулсан эсэх тухай маргаан даамжирсан ч алдарт дууг зохиосон Хөгжмийн зохиолч Д.Пүрэвдорж албан ёсны эрхтэйгээр аялгуугаа энэхүү дуучинд өгсөн юм байна. Харин дууны үгийг өөрчилж дуулсан болохыг нэгэн хятад хэлтэй цахим хэрэглэгч орчуулан үлдээсэн байна. 


Хятад хэл дээрх хувилбар 

"Улаанбаатарын үдэш" 
Чи оршиж байна 
Чи энэ дэлхийд оршиж байна 
Ямар нэгэн газарт оршиж байна 
Чи яваад олон жил болжээ 
Гэхдээ чи зүрхэнд минь үлдээсэн 
Чиний инээмсэглэл одоо ч гэсэн миний нүдэнд харагдах юм 
Салхи шуургийг туулан чи минь аяархан яв 
Би энэ бүхэнд согтсоноо чамд мэдрүүлмээр байна 
Дх.Улаанбаатарын үдэш намуухан намуухан 
Салхины аяс ч сонсогдохгүй юм
Тэнгэрийн хаяаг зорьсон үүл минь чи аяархан нүүдэллэ 
Би эргэж харахгүйгээр тэмүүлсээр 
Улаанбаатарын үдэш намуухаан намуухан 
Намуухан байгааг үүл ч мэдэхгүй 
Бидний ертөнц юуг өөрчилсөн юм бэ
Бидний ертөнц юуг хүсч байна вэ 
Бидний ертөнц юуг үлдээсэн юм бэ 
Бидний ертөнц зөвхөн элсэн цөл үлдээлээ
Салхи шуургийг даваад чи минь аяархан яв 
Дуулж байгаа хүний нулимс хааяа өөрийн эрхгүй унах юм.
 
Үндэстэн агентлаг
2076
  • "Гурван охин" хамтлагийн шинэ клип: Чамаас би /ВИДЕО/ Үзсэн   1153 2016-09-06
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1378 2015-09-15
  • Хүний тухай сонирхолтой 99 баримт Үзсэн   1249 2019-01-08
  • Петровис болон Тэс Петролиум хар өнгөтэй бензин зарсан уу? Үзсэн   1034 2018-06-04
  • Голландын охидын “Адам” хамтлагийн нэгэн зэрэг дур тавьж буй МТV видео Үзсэн   4310 2014-10-05
  • Ж.Энхбаяр: УИХ авлигаас ангид гэдгээ нотлох ёстой /видео/ Үзсэн   1071 2015-10-30
  • Нууц эрхтэндээ шивээс хийлгэж буй бүсгүй Үзсэн   2408 2016-01-05
  • ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн Ялалтын баяр Үзсэн   884 2020-05-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.