|

“Улаанбаатарын үдэш” дууг Хятад дуучин өөрчлөн дуулсан нь

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!
Хятадын реалити шоу болох "I`m singer” дууны тэмцээнд Хятадын алдарт дуучин Өвөрмонголын "Хангай” хамтлагтай хамтран Улаанбаатарын үдэш дууг шинэчлэн дуулсан нь цахим ертөнцөд анхаарал татсан юм.

Тэнд үзэж байгаа бүх үзэгчдийг уйлуултал дуулсан энэхүү дуу ориг хувилбараараа мөн эсэх, эсвэл үгийг нь өөрчилж дуулсан эсэх тухай маргаан даамжирсан ч энэхүү алдарт дууг зохиосон Хөгжмийн зохиолч Д.Пүрэвдорж албан ёсны эрхтэйгээр аялгуугаа энэхүү дуучинд өгсөн юм байна. Дуучин бүсгүй энэ дуугаа үгийг нь өөрчилж аянд нь тааруулж дуулжээ.

Гэвч дууны дундуур Өвөрмонголын хамтлаг дахилтыг нь одоо дуулагддаг ориг хувилбараар нь дуулж, мөн хөөмий, шуранхай зэрэг хөгжмийн найруулгыг гайхамшигтай хийж өгчээ. Дууны өөрчилсөн шүлгийг нэгэн хятад хэлтэй цахим хэрэглэгч оруулсан байна.

Чи оршиж байна
Чи энэ дэлхийд оршиж байна
Ямар нэгэн газарт оршиж байна
Чи яваад олон жил болжээ
Гэхдээ чи зүрхэнд минь үлдээсэн
Чиний инээмсэглэл одоо ч гэсэн миний нүдэнд харагдах юм
Салхи шуургийг туулан чи минь аяархан яв
Би энэ бүхэнд согтсоноо чамд мэдрүүлмээр байна
  Дх.Улаанбаатарын үдэш намуухан намуухан
  Салхины аяс ч сонсогдохгүй юм
  Тэнгэрийн хаяаг зорьсон үүл минь чи аяархан нүүдэллэ
  Би эргэж харахгүйгээр тэмүүлсээр
  Улаанбаатарын үдэш намуухаан намуухан
Намуухан байгааг үүл ч мэдэхгүй
Бидний ертөнц юуг өөрчилсөн юм бэ
Бидний ертөнц юуг хүсч байна вэ
Бидний ертөнц юуг үлдээсэн юм бэ
Бидний ертөнц зөвхөн элсэн цөл үлдээлээ
Салхи шуургийг даваад чи минь аяархан яв
Дуулж байгаа хүний нулимс хааяа өөрийн эрхгүй унах юм Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Тогтох
 
2638
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.