|

Кобигийн сүүлчийн нислэг

 

Домогт сагсанбөмбөгч Коби Брайантын сүүлийн нислэгийг орчин үеийн технологи ашиглан сэргээжээ. Ингэхдээ цаг хугацаа, дүрслэлийн хувьд бодит байдалтай яг нийцүүлэхийг хичээсэн байна.  

Эмгэнэлт явдал болдог өдөр Коби Ороанж Каунти дахь нисэх буудалд "Рэнж ровер” машинаараа явж иржээ. Энэ бол хувийн эзэмшилд байдаг бага оврын онгоц, нисдэг тэргүүд л ихэвчлэн бууж суудаг тул хөл хөдөлгөөн багатай газар аж. Тухайн үед буудал дээр урьдын адил цөөн зорчигчид нислэг хүлээн байсан аж. Харин Коби залуу сагсан бөмбөгчид, дасгалжуулагчдаас бүрдсэн бичил багаа дагуулан нисэх талбайд хөөрөхөд бэлэн байх Sikorsky S-76B нисдэг тэрэгний хаалгыг татан оржээ.  

Орон нутгийн цагаар өглөөний 09.06 цагт нисдэг тэрэг хөөрч, Таузанд оукст байх "Mamba sports academy”-ийн зүг ниссэн байна. Нисгэгч Зобайан 210-240 метрийн өндөр авч, Лос Анжелесийн төвийг чиглэн цагт 275 километрийн хурдтай нисэж эхэлжээ. Энэ үед тэнгэрт багавтар үүлтэй, бас энд тэнд нэг бус нисдэг тэрэг нисэж байгаа нь харагдаж байсан аж.


Жон Уэйн нисэх буудал, Оранж Каунти, Калифорни. Нисдэг тэрэг эндээс хөөрчээ. 

Лос Анжелес хотын дарга Алекс Виллануэва амралттай, ар гэрийн ажлаа амжуулж байхдаа туслахаасаа анх нисдэг тэрэгний ослын тухай мэдээллийг авчээ. Онцгой байдлын албанд Lost Hills Rd/Las Virgenes Rd. хаягтай нисдэг тэрэгний ослын дуудлага бүртгэгдлээ. Өмнөдийн 101 дүгээр замын ойролцоо унажээ. Гал гарч, шатаж байна” гэсэн дуудлага ирсэн аж. Калифорни муж газар нутаг томтой тул нисдэг тэргийг такси болгож ашиглах явдал түгээмэл. Тиймээс нисдэг тэрэгтэй холбоотой осол гарах нь байдаг зүйл аж. Тиймээс А.Вилланэва мэдээллийг нягтлах үүрэг өгсөн байна. 10 минутын дараа түүний гар утсанд хоёрхон үгтэй мессеж ирсэнээр бүх зүйл тодорхой болжээ. "Батлагдлаа. Коби”...


Коби тэр өдөр "Мамбагийн цом” хэмээх, 9-14 насныхны дунд зохиогддог сагсанбөмбөгийн тэмцээн рүү явж байсан аж. Охин Жианна нь амиа алдсан өөр хоёр охины хамт тэр өдөр талбайд гарч тоглох ёстой байжээ. Кобигийн баг сайн баг байсан ч эхний тоглолтдоо Техасын багт 29:46-гаар хожигдсон байж. Коби тоглолт дууссаны дараа охиныхоо баг дээр очиж зөвлөгөө өгсөн байна. Энэ үед Фресно хотын хөвгүүдийн баг таарчихаад "Коби, Коби” хэмээн шаагилдаж, Коби инээмсэглэн тэдэнтэй хамт зургаа авахуулжээ. Энэ магадгүй, сагсан бөмбөгчийн амьд ахуйдаа авахуулсан сүүлийн гэрэл зураг байсан байх. Кобигийн охины баг дараагийн тоглолтдоо харин өрсөлдөгчөө 35:29-өөр хожжээ. Ослоор амиа алдсан 13-тай Жианна Брайант, Пэйтон Честер, 14-тэй Алисса Альтобелли нар хамтдаа энэ тоглолтод 17 оноо авсан байна. Осол гардаг өглөө тэд хоёр дахь өдрийн тоглолтуудад оролцохоор явж байжээ.


09.45 цагт Зобайан нислэгийн төвтэй сүүлийн удаа холбоо барьсан байна. Нислэгийн төвөөс хэтэрхий доогуур нисч байна гэж анхааруулсны дагаа өндрөө нэмж байгаа тухайгаа хэлжээ. Тэрээр өндрөө 300 метр, удалгүй 700 метр хүртэл нэмсэн аж. Улмаар зүүн тийш 180 хэм эргээд өндрөө огцом алдаж эхэлжээ.

Яг энэ үед Скотт Делин гэгч хөгшин эр тэр тавьд байж, нисдэг тэрэг өндрөө алдахыг харж зогссон байна. Тэрээр тэр хавьдаа 57 жил амьдарсан, ойр хавийнхаа уулархаг газрыг сайн мэддэг нэгэн. Тэгээд "Хэтэрхий доогуур нисч байна” гэж шууд л бодсон гэнэ. Хэдэн хормын дараа нисдэг тэрэг унах сонсогдож, дараа нь нам гүм болжээ. Скотт ч 911 рүү залгаж дуудлага өгсөн байна.


Нисдэг тэрэг уулын дугуйчдын "Мянган жил” гэж нэрлэдэг замын ойролцоо унаж, улмаар шатаж байжээ.


Ослын талаарх хоёр дахь мэдээллийг Алекс Виллануэва 10.20 цагт хүлээж авсан байна. Хүлээж аваад энэ өдөр маш урт өдөр болно гэдгийг ойлгожээ. Үүнээс арай хожуухан Мамба академид байсан хүмүүс Кобигийн ослын талаар мэдсэн байна.  

Eagle.mn


537
  • Sexy love dance Үзсэн   2850 2015-07-10
  • [Монгол Тулгатны 100 дуу] - Ханан сүлжээ нэхээс Үзсэн   1572 2015-07-17
  • Д.Отгонжаргал, С. Идэрмаа - Ангарагаас ирсэн эмэгтэй Үзсэн   907 2018-10-03
  • Зэвүүн яриа - Жүжигчин МИНО оролцов Үзсэн   1027 2017-03-15
  • Танайд хоноё: Хурандаа, Яруу найрагч Л.Гаваасүрэн-Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг Үзсэн   1046 2017-03-21
  • Харийн хүнтэй хийсэн ярилцлага 51-р бүс Үзсэн   1280 2017-07-31
  • Хөөрхий бие Үзсэн   620 2019-02-16
  • МОНГОЛЫГ ЦӨЛМӨХ МАНАН ТӨЛӨВЛӨГӨӨ Үзсэн   675 2019-02-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.