|

Улаан-Үдэд нисдэг тэрэг унажээ

 

Буриадын нийслэл Улаан-Үд хотноо орон нутгийн цагаар өчигдөр өглөө 10:00 цагийн орчимд нисдэг тэрэг унаж дөрвөн хүн амиа алджээ. Нисдэг тэрэг Верхняя Березовка  тосгоны ойд осолдсон байна. 

Нисдэг тэрэг унасныхаа дараа бүхэлдээ шатсан бөгөөд, дотор нь байсан дөрвөн хүн дөрвүүлээ амиа алджээ.  Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гэрчүүдийн мэдээлж буйгаар нисдэг тэрэг хэд хэдэн удаа эргэлдэж байгаад унажээ. 

Тус бүс нутгийн хэвлэлээр мэдээлж буйгаар нисдэг тэрэгний эзэн Буриаддаа алдартай бизнес эрхлэгч,  People's Park худалдаа үйлчилгээний төвийн эзэмшигч Сергей Рогов ажээ. Түүний нисдэг тэрэгт байсан эсэх нь тодорхойгүй байна. 


Эх сурвалж: BBC

А.Мишээл | GoGo.mn
920
  • “Хү” хамтлагийн “This is Mongol” дууг шилдгээр онцолжээ Үзсэн   842 2022-05-26
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1111 2016-06-15
  • Шүршүүрт орж байна гэтэл... Хаха Үзсэн   775 2019-04-11
  • Арго багшийн эрх баригчдад зориулсан шинэ дуу Үзсэн   1315 2016-04-21
  • Чингис хаан нисэх онгоцны буудал Эболагийн шалгалтад "бүдрэв" Үзсэн   1394 2014-10-31
  • Digital хамтлаг "Галзуу ганц" Үзсэн   1306 2016-04-13
  • Анхны болзоо/Blind date short mongolian movie Үзсэн   2676 2014-07-17
  • Инээд халддагаа гэж хаха Үзсэн   1269 2015-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.