|

Коронавирусийн тухай дуу дэлхий нийтийг шуугиулж байна

 

Сүүлийн хоёр сар гаруй хугацааны турш дэлхий нийтийг цочроогоод буй шинэ коронавирусийн талаар дуу гарсан гэвэл та итгэх үү? Тэгвэл Бүгд найрамдах Доминикан улсын Yofrangel 911 гэх дуучин "Corona Virus" хэмээх шинэхэн уран бүтээлээ гаргажээ. 

Дуучин Yofrangel 911 түргэн тусламжийн машины хойно коронавирусийн халдвар авсан мэтээр аймшигтай ханиаж, найтааж буйг клипэнд дүрсэлдэг.

Энэхүү дууг "Нийгэм, эрүүл мэндийн асуудлыг хөндсөн", "Эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй байгаа хүмүүст мессэж өгсөн" зэрэг эерэг талаас нь хүлээн авсан хүмүүс байхад "Халдвар авсан, нас барсан хүмүүсээр доог хийлээ", "Коронавирусийн улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон хүмүүст хүндэтгэлгүй хандлаа" гэж үзэх хүмүүс ч байв. 

 

Шинэ коронавирусийн анхны тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сард анх БНХАУ-ын Ухань хотод илэрснээс хойш өнөөдрийн байдлаар нийт 29 улсад тархаад байгаа бөгөөд дэлхий дахинд халдвар авсан хүний тоо 43'098 болж нэмэгдсэн байна. 

Эх сурвалж: Insider


1018
  • Шүүгчид "шоконд" оров Үзсэн   1319 2016-06-27
  • Д.Отгондалай УЙЛЖ байна Үзсэн   1454 2016-08-15
  • Коби Брайнтын шилдэг ”шагай мултлалтууд” Үзсэн   1340 2015-07-21
  • В.Путин шиг омог бардам үг хэлж чадах Төрийн тэргүүн Монголд байна уу? Үзсэн   733 2017-05-10
  • Цензургүй мэтгэлцээн-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ УУ, ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ УУ Үзсэн   845 2018-10-27
  • Эрчүүдээ гэж банталтаас өөрийгөө цэвэрхээн аваад гарах юм даа... Үзсэн   1558 2015-06-12
  • Заяа & Одзаяа /Хосын жор Үзсэн   604 2019-02-12
  • “Солиотой баян Азиуд” инээдмийн киноны байрыг “Гэлэнмаа” эзэлжээ Үзсэн   1193 2018-09-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.