|

Playlist: Бүх өдрийг баасан гараг шиг мэдрүүлж буй шинэ, содон 14 дуу

 

Ойрд бие өвдөж, дархлаа суларч, даарч бас ядарч байгаа бүх хүн баасан гарагийг ямар их хүлээж байсныг би маш сайн ойлгож байгаа билээ. Та бүхэнд сүүлийн үед сонсож байгаа, бүх л өдрийг баасан гараг шиг мэдрэхэд тусалж байгаа 10 дууг сонирхуулж байна.

1. Bratty - Honey, No Estás

Хэдхэн хоногийн өмнө гарсан шинэ дууг сонсоод үзээрэй. Хэмнэл нь танд таалагдах болно. 


2. Cigarettes After Sex - Falling In Love

Энэ хамтлагийн шинэ дууг заавал оруулахгүй бол болохгүй юм шиг санагдсан учир сонирхуулж байна. Тайван, амар амгалан мэдрэмж мэдрээрэй.


3. Greentea Peng - Mr.Sun

Энэ уран бүтээлчийн талаар тийм ч ихийг мэдэхгүй. Харин энэ шинэ дууны хэмнэл өөрийнхөө тухай ихийг хэлнэ шүү. Энэ дууг тавиад, нэг л их сайхан үйл явдалд маш тайвнаар өөрийгөө бэлдмээр. Таныг аливаад яарахгүй байхад тусална.


4. Crumb - Plants

Эхлэл нь нэг дуутай их адилхан.. Яг ямар дуу гэдгийг хэлэхэд бэрх юм. Гэхдээ таныг цаанаасаа л их донжтой хэмнэлд автуулна. Яг л баасан гараг ирж, бүх зүйл хойно хоцорч байгаа мэдрэмж.


5. Bodikhuu - Winter / MOSCOW

Yay! Bodikhuu! Өвөл айсуй... Энэ аялгууг сонсоход яг таарсан үе.


6. Men I Trust - All Night

Есдүгээр сард гарсан цомгийнх нь дуунуудаас сонирхуулсан нь дээр болов уу. "Men I Trust" их өвөрмөц уран бүтээлүүдтэй гэдгийг та сонсоод ойлгох болно.


7. Aaberg - Rise

Энэ дуу бүхлээрээ л яг одоогийн баасан гарагийн "mood" юм.


8. TV Girl - Lovers Rock

Энэ дууг сонсохоор л хайртай хүнтэйгээ хурдхан уулзмаар санагддаг. Яг ийм өдөр. Бас... RIP Rutger Hauer   


9. Wild Nothing - Chinatown

Яг хоёр жилийн өмнө сонсож байсан дуу билээ. Ямар нэг мотоцикл эсвэл машинд суугаад бүхнийг ардаа орхиод явчихмаар санагддаг байж билээ.


10. Beach Fossils - Down the Line

За байз, ингээд л долоо хоногийн ажлын өдрүүд дуусч байгаа билүү? Юу хийх вэ байз... Орой найзуудтайгаа уулзах уу эсвэл гэртээ эртхэн харьж амрах уу? 

Яг өөртэйгөө ингэж ярилцаад гэртээ харих шийдвэр гаргаад алхаж явахдаа сонсдог дуу.


11. Alvvays - Adult Diversion 

Хөнгөн гунигтай ч гэсэн хөгжилтэй, таатай баасан гарагийг мэдрүүлнэ. Киноны хэсэг шиг л санагдахгүй байна гэж үү?


12. Claire Laffut - Vérité

Эхлэл дээр нь францаар ярьдаг хэсэг шууд л өөртөө автуулна. Франц хэл сурч байхгүй яав даа гэж... Энэ мэдрэмж танд таалагдах биз ээ.


13. Roosevelt - Montreal

Skymedi-гийн 505 дээр гардаг байсан Havoc гэх телевизээр сонсож байсан дуу. Ер нь тэр үед асар олон шинэ дуу сонсож, мэдэж авч байжээ. 


14. Loce & 168 - Disco Muujgai

Гайхаж байна уу? Гэхдээ энэ дууны клип ямар өвөрмөц болоо вэ! Үнэхээр таалагдсан гээч. Би зөвхөн клипийг нь үзэхийн тулд хэдэн удаа давтаж сонссон байдаг. Цоо шинэ төрлийг дуу хөгжмийн салбарт авчирч байна уу даа гэж бодогдсон. Үг нь онц биш ч гэсэн ая, клип хоёрт нь томоос том "like" өгнө.   


So, that's all, folks!

803
  • MB & Lodko - Галзуу хулгана Үзсэн   1815 2015-01-03
  • Say Something - S4 BeatboxBachka ft Ganbolor & Zulaa - PTX cover Үзсэн   1204 2014-09-01
  • Маша и Медведь - Дальний родственник (Masha and the Bear - Little Cousin) Үзсэн   2334 2014-07-15
  • Choi Joo - Chamd Uldeey /Open Mic/ Үзсэн   1234 2020-10-23
  • "Яагаад гэвэл би эр хүн" гэнээ үнэхээр мундаг хүүхдүүд байна шүү Үзсэн   1697 2015-01-06
  • 800 жилийн өмнө бүтээгдсэн гар утас олжээ Үзсэн   1268 2016-05-18
  • Цаг нь болоогүй л бол болоогүй Үзсэн   1465 2015-12-14
  • Шинэ үе- Шилдэг хошин шогуудын түүвэр Үзсэн   3233 2014-07-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.