|

ОРОСЫН ОРЧИН ҮЕИЙН ДУУ ХӨГЖИМД ЧАМАЙГ ДУРЛУУЛАХ 9 ХАМТЛАГ, ДУУЧИН

ОРОСЫН ОРЧИН ҮЕИЙН ДУУ ХӨГЖИМД ЧАМАЙГ ДУРЛУУЛАХ 9 ХАМТЛАГ, ДУУЧИН

90-ээд оны сүүлээр Оросын МТВ үзэж, зарим дууг нь "Маамуу нааш ир” шиг цээжилж байсан маань саяхан санагдаж байна. Нэг хэсэг Орос дуунаас холдож, сэтгэл санаа маань хойноос баруун тийшээ чиглэчихсэн байж байгаад саяхнаас буцаж ирсэн юм. Учир нь:

Ахиад Орос дуунуудад дурлах шалтгаан маань "Ceребро” хамтлаг байсан. Анх энэ хамтлаг байгуулагдаад "Song №1” дуугаа гаргаж байхаас нь л мэдэх хэдий ч нөгөө л нэг Орос хуучны хэв маяг нь байсаар байгаа мэт санагддаг байсан болохоор онцолж сонсдоггүй байсан юм. Харин энэ хамтлагийн сүүлийн 3 жилийн уран бүтээлүүд намайг баярлуулсаар байгаа. Хэдий хар, бор, шаргал үстэй 3 бүсгүй байсаар байгаа ч хуучны хэв маягаа эвдэж, сонирхолтой клип, уран бүтээлүүд гаргаж, илүү харахуйц, сонсохуйц болоход нь хамтлагийн зүрх нь болсон Ольга Серябкинагийн гавьяа их биз ээ. Гэхдээ надад Полина нь илүү таалагддаг.
 


Мот
Мот –ын энэ дууг сонссон даруйдаа л түүний уран бүтээлүүдэд дурласан гэхэд болно. Капкан, На дне, День и ночь, Невероятно, С ней дуунуудаас нь салахаа байсан шүү.


Егор Крид
Егор Крид, Мот хоёр "Black Star Inc” лэйблд харьяалагддаг. Black Star гээд ярихаарТимати шууд санаанд чинь орж байгаа байх. Мэдээж тэр эдгээр шинэ уран бүтээлчдийг гарч ирэхэд маш их нөлөө үзүүлсэн нь тодорхой. Тимати өөрийнхөө ч уран бүтээлийг таслахгүй байхын хажуугаар охинтой болж, бизнесээ өргөжүүлж "Black Star Wear” нэртэй бэлэн хувцас, "Black Star Burger” нэртэй том том бургер хийдэг газрыг ч нээгээд явж байна. Харин Егор Кридийн хувьд надад урлагийн авьяастайгаас гадна их царайлаг санагддаг. Мэдээж тайзны хүнд царайлаг байх нь бас нэг том давуу тал шүү дээ. Тэр инээмсэглэлийг нь хар л даа...


Время и Стекло
Орос, Украйн, Казахстан, Беларусь гэх мэт улсуудын дуу хөгжмүүд нэг хэл дээр буюу Орос хэл дээр ихэвчлэн гардаг учраас бараг л нэг улсынх мэт харагддаг. Энэ хамтлаг бол Украйн хамтлаг юм. Яг л Виа Гра шиг. Сониноос Виа Гра ч мөн шинэчлэгдэж, бүх гишүүдээ сольсон болохоор чамд өөр санагдаж магадгүй. Гэхдээ Виа Грагийнх л гэдэг тэр өнгө аяс нь хэвээр байгаа шиг санагддаг. Арга ч үгүй биз дээ, продюсер, хөгжмийн зохиолч Константин Меладзе гэх хүн энэ хамтлагийн ард одоо ч байгаа хойно.


Alekseev
1993 онд төрсөн 23-хан настай Украйн залуугийн хоолойг нэг сонсоод үзээрэй. Надад энэ дууны клип үнэхээр утга учиртай санагддаг.
- Хайртай бүсгүйгээ инээлгэхийн төлөө чадах бүхнээ хийж байгаа залуу
- Хайрын хүчээр үхлийн өөдөөс инээмсэглээд тэмцэж байгаа бүсгүй


Monatik
Бүжигчин, дуучин, дуу зохиогч гээд урлагийн хүн байхаар л заяагдсан, авьяаслаг Украйн залуутай танилцаарай. Тиймдээ ч клип бүрт нь бүжгийн хэсгүүд заавал ордог.


M Band
Бараг 2 жилийн өмнө "Хочу к Меладзе” шоуны ялагч болон гарч ирсэн энэ хамтлаг эхэндээ дөрвүүлээ байсан. Харин одоо гурвуулаа. Гэхдээ гоёороо.


IOWA
Анх энэ хамтлагийн Бьёт бит дууг сонсож байсан юм. Дуучин нь загварын мэдрэмжтэй санагддаг шүү. Бас гоё хоолойтой.


Jah Khalib
Энэ сахалтай, бондгор казах залууг мэдэхгүй, ганц ч дууг нь сонсож байгаагүй хүн цөөхөн байх. Өөрөө beat maker болохоороо ч тэр үү дуунуудыг нь сонсоход "зэвүүн” хэмнэл мэдрэгддэг. Хамгийн сүүлд энэ дуунд би хайр зарлаад байгаа.


Харин чамд энэ жагсаалтад нэмэх таалагдаад байгаа уран бүтээлч байвал сэтгэгдэл хэсэгт бичиж хуваалцаарай. Мөн бидний сайн мэдэх Вера Бережнева, Сергей Лазарев, Полина Гагарина, Дима Билан, Звери, Ёлка, Банд Эрос гэх мэт хамтлаг дуучид уран бүтээлээ хийсээр байгаа шүү.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо

1143
  • Мөрөөдлийн театр - Гадаадын төсөл (хошин шог) Үзсэн   2780 2014-07-15
  • Камертон - Харууслын аяз Үзсэн   10497 2014-07-24
  • Гадныхaны хийсэн ”Монголын сүнстэй хот” баримтат кино Үзсэн   2437 2014-10-05
  • ОУХМ Т.Санчир Монгол ид шидийг үзүүлэв /Видео/ Үзсэн   2243 2015-05-14
  • Жинхэнэ тогооч Үзсэн   1286 2015-07-06
  • Хөтлөгч Э.Гантулгын гэргий шинэ уран бүтээл ” Хайртай гэж хэлсэн” Үзсэн   1152 2017-12-26
  • Гурил элдэж жигнэх ийм амархан Гайхалтай юмаа Үзсэн   2664 2014-08-11
  • Ийм үйлдлийг зөвхөн энэтхэг киноноос л харна. Үзсэн   1878 2014-10-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.