|

ВИДЕО: Ц.Элбэгдорж "Нэгдмэл найзуудын холбоо" компани байгуулж, мөнгө угаасан нь нотлогдсон

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Энэ үеэрээ ""Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онц дэглэм хоёр хоногийн дараа дуусах гэж байна.  Тэгвэл энэ асуудлаас олон нийтийн анхаарлыг өөр зүйл хандуулах гэсэн оролдлого маш их гарах боллоо. Өнгөрсөн хугацаанд хууль, хяналтын байгууллага, Сангийн яамны шалгалт ороод дуусаж байна. "Эрдэнэт"-ээс учир битүүлэг олон олон асуудал гарч ирсэн.  Онцгой дэглэм дуусахаар би илүү дэлгэрэнгүй танилцуулна.

Жишээ нь, зэсийн баяжмалыг 11-12 компанид олгодог. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн эрэмбийг нь тогтоодог нь шалгалтаар тогтоогдсон.  Монголын талд зардал өсгөөд, өсгөсөн зардлаа оффшор дансаар дамжуулж авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ мөнгө нь Монголд орж ирээд, зарим нэг үл хөдлөх хөрөнгө болсон нь бас тогтоогдож байгаа.  Тэр байтугай Ц.Элбэгдоржийн ойр тойрны хүрээлэл нь "United fredns" буюу "Нэгдмэл найзуудын холбоо" гэдэг компани байгуулсан. Тэр дотор манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд, зарим улстөрч багтаж, оффшор бүсэд мөнгө угаасан нь нотлогдсон.  

Энэ бүхэн нь нотлогдсон учраас Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирж чадахгүй байгаа юм. Хаана байна, гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно гээд бүлтрээд байсан. Одоо ирээд шалгуулаач. Монгол Улсын төрийн нууцыг тээгээд авч яваа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс гадны улсад байгаад байж болохгүй ээ. Таван одтой зочид буудалд амьдарч байгаа. Тэр хүн хаанаасаа тийм их мөнгө гаргаж, тансаглаад байгаа юм" гэдгийг онцолсон юм. 


Э.Сонор

Shuud.mn


1001
  • "Гурван охин" хамтлагийн шинэ клип: Чамаас би /ВИДЕО/ Үзсэн   1153 2016-09-06
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1378 2015-09-15
  • Хүний тухай сонирхолтой 99 баримт Үзсэн   1249 2019-01-08
  • Петровис болон Тэс Петролиум хар өнгөтэй бензин зарсан уу? Үзсэн   1034 2018-06-04
  • Голландын охидын “Адам” хамтлагийн нэгэн зэрэг дур тавьж буй МТV видео Үзсэн   4310 2014-10-05
  • Ж.Энхбаяр: УИХ авлигаас ангид гэдгээ нотлох ёстой /видео/ Үзсэн   1071 2015-10-30
  • Нууц эрхтэндээ шивээс хийлгэж буй бүсгүй Үзсэн   2408 2016-01-05
  • ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн Ялалтын баяр Үзсэн   884 2020-05-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.