|

Германы "Чингис хаан" хамтлагийн дуу 40 жилийн дараа сүрлэг клиптэйгээр эргэн ирсэн нь...

Дөчин жилийн өмнө социалист нийгмийн үед Монголчууд өөрсдөө ч Чингис хааныг судалж, түүний тухай ярьж болдоггүй байсан цаг үед баруун Европд "Чингис хаан” нэртэй хамтлаг байгуулагдан, дэлхийг байлдан дагуулсан уран бүтээл туурвижээ. Тэр бол Германы Dschinghis Khan хамлагийн "Чингис хаан” дуу юм.

Тухайн үеийнхээ алдартай хамтлагуудаас ялгарах шинэ хэмнэлийн эрэлд гарсан тэдэнд өргөн уудам тал нутагтаа эрх чөлөөг эрхэмлэн амьдардаг нүүдэлчдийн хэмнэл ихээхэн таалагджээ.

Тиймээс "Чингис хаан” хэмээх хамтлаг байгуулж, хамтлагийнхаа нэрээр гаргасан эхний уран бүтээлээрээ алдарт ЕuroVision уралдаанд оролцон дөрөвдүгээр байр эзэлсэн байна.

 

Тухайн үедээ Герман хамтлаг Монголын хааны нэрээр байгуулагдаж, тэмцээнд орсон нь Германчуудын гайхшрал хийгээд уур бухимдлыг зэрэг төрүүлжээ. Гэсэн ч дэлхийн 20 гаруй орны хөгжмийн чартыг тэргүүлж, дэлхий даяар касет нь 15 сая хувь борлогдсон гэдэг.

Монголын сонсогчид ч хүүхэд, залуу насандаа шимтэн сонсдог байсан Чингис хаан дуугаа мартаагүй биз ээ. Тухайн үедээ ихэвчлэн хэлийг нь ойлгохгүй ч дууны хэмнэлд автан, хөгжмийн "хэлээр” ойлголцож, огшиж байсан гэдэг. Тэгвэл уг дууны үгийг МУ-ын төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар аудио номондоо утгачилж орчуулсан байдаг аж.

Мянган морьтон хээрийн салхитай

Уралдан давхинам хү ха хү ха

Манлайд нь цойлох Чингис хааныг

Бүгд л даганам хү ха хү ха

Элс шороон дундуур морьдынх нь төвөргөөн тачигнаж

Энэ дэлхийн улс бүхэнд айдас түгшүүр төрүүлсэн

Эрэлхэг тэднийг зогсоох хүч

Аянга цахилгаан, аадар бороонд ч үгүй гэнэм

Чин Чин Чингис хаан... гэх утгатай аж.

Тэгвэл Чингис хаан хамтлаг 40 жилийн ойгоо тохиолдуулан Монголд ирж, Hero entertainment-тэй хамтран Монгол ахуйг харуулсан сүрлэг дүрсжүүлэлттэйгээр дуугаа дахин төрүүлжээ. Тус дууны клипийг үзсэн олон хүмүүс зураг авалт, сүрлэг дүрслэлүүдийг нь бахдан, Hero entertainment болон Б.Баатар найруулагчийг шагшин магтаад байна.

Клипний зураг авалтын  үеийн ярилцлагад дурьдсанаар уг дууг "Өөрсдийн хэн гэдгээ мартах шахсан монголчуудад хэн гэдгийг нь сануулсан хонхны дуу байсан юм”  хэмээн онцолжээ. Тэгвэл тэд Монголчуудын хэн гэдгийг дахин сануулахаар эргэн ирсэн байна.

Ийнхүү 40 жилийн өмнө Монголчууд өөрсдөө ч эмээгээд ярьж чаддаггүй "хаалттай” сэдэв байсан Чингис хааны тухай дуулж, дэлхий нийтэд эерэг, эрэмгий байдлаар нь таниулсан Чингис хаан хамтлагийн ахлагч Волфганг Хайхэлийг МУ-ын Ерөнхийлөгч саяхан "Найрамдал” медалиар шагнажээ.

 
 
CAAK.mn
920
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.