|

Буяны үйлсийн төлөө Backstreet Boys эргэн нэгдэв


Хөл хорионд орсон хүмүүст сэтгэл санааны дэм өгөхөөр урлаг соёлын одууд инстаграм хуудсаараа дамжуулан онлайн концерт тоглож байгаа билээ. 
 
Тэгвэл иймэрхүү арга хэмжээнүүд сүүлийн үед шинэ түвшинд гарч эхэлжээ.
 
Элтон Жоны Fox телевизтэй хамтран зохион байгуулж YouTube болон үндэсний сувгаар цацаж буй хүмүүнлэгийн #iHeartConcertOnFox онлайн тоглолтод дуу хөгжмийн ертөнцийн "акул”-ууд идэвхтэй оролцож, коронавирусийн халдвартай тэмцэхэд зориулан хандив цуглуулах үйлст хүчин зүтгэх болсон гэнэ.
 
Одоогийн байдлаар Камила Кабелло, Шон Мендес, Сэм Смит, Билли Айлиш болон түүний ах Финнеас О’Коннел, Мэрайя Кэри, Деми Ловато, Алиша Кис нарын алдартнууд оролцоод байна.
 
Энэхүү хүмүүнлэгийн тоглолтын үеэр нэгэн онцгой үйл явдал тохиолджээ. 1990-ээд оны цуутай хамтлаг болох Backstreet Boys-ийн залуус хүмүүнлэгийн концертод гэр гэрээсээ онлайнаар холбогдон оролцож, 1999 оны хит I Want It That Way дуугаа дуулсан байна.

1007
  • Би чамд хайртай 2 бүтэн шууд үзэх Үзсэн   6794 2014-07-18
  • Эмоци Цогтоо, Хүслэн, Мамбо Санти /шинэ дугаар / Үзсэн   1064 2020-03-24
  • Хахаха! Мөнгөтэй хүнтэй сууна гэнэ ээ. Ёстой 5:0 Үзсэн   1209 2016-03-12
  • Шүүгчдийг ангайлгаж чадсан залуу /Видео/ Үзсэн   1598 2015-03-21
  • Ж.Баясгалан: Би 109 мянган тусгай хэрэгцээт хүмүүсийнхээ үзэл бодлыг хуулиндаа шингээж өгнө Үзсэн   1079 2020-03-11
  • Azi Nudend Zoriulsan Odor Tutamiin Hyalbarhan Budalt -- Mongol Tailbartai Үзсэн   2139 2014-07-15
  • Хонгконгод түгшүүр зарлалаа Үзсэн   753 2019-08-01
  • Балжка түрээлээгүйд Хишигдалай баярласан уу хэмээн Нямбаяр ам асуув Үзсэн   1348 2017-03-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.