|

1000 залуу 1000 мод

Монгол орон газар зүйн хувьд өндөрлөг газарт оршдог. Тиймээс ч цөлжилт идэвхитэй явагдах гол шалтгаан болж байна. Цөлжилт хэдийгээр байгалийн үзэгдэл хэдий ч хүний үйл ажиллагаанаас ихээхэн хамаатай ажээ. Энэ цаг үед хүн бүхэн эх дэлхийдээ зориулж, өөрийн амьдран буй орчиндоо боломж бололцоогоороо мод тарихыг "1000 залуу 1000 мод” хөтөлбөрийн зохион байгуулагчид уриалж байна.

Тодруулбал: "Цаг үе 1000 залуу" ТББ", "АЛТАН ШОНХОР" сан, Сошиал Медиа Клуб ТББ нь цөлжилтийн эсрэг хамтдаа уриан дор "Ногоон ирээдүй 2015" аяныг "1000 залуу 1000 мод” хөтөлбөр болгон Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт орших Хамарын хийдэд 5 сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. "Ногоон ирээдүй-2015” хүмүүнлэгийн аянд Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдуудаас 350 гаруй залуус, орон нутгийн 150 орчим залуустай нэгдэн Дэлхийн энергийн төв Хамарын хийдэд 500 залуу 1000 модыг тарих юм.


Уг үйл ажиллагааг үндэсний томоохон компаниуд дэмжиж байгаа бөгөөд цөлжилт үүсгэж буй шалтгаануудын талаарх ойлголтыг иргэдэд хүргэх, тэмцэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг мэдээллэх зорилгоор МҮОНРТВ, Mongol HDTV, С1 ТВ, NTV, Royal HD, Star TV, MNC ТВ болон бусад телевизүүд нэвтрүүлэг, сурвалжилга бэлтгэн дэмжиж ажиллахаа мэдэгдээд байна. Мөн 20 гаруй олны танил залуу уран бүтээлчид Сайншанд сумын төв талбайд урлаг соёлын шоу арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ.

"Энэхүү сайн үйлсийн аян нь орон нутгийн өмнө тулгараад байгаа асуудал болох цөлжилтийн эсрэг хийж байгаа бид бүхний өчүүхэн хувь нэмэр бөгөөд орон нутгийн хөгжил дэвшилд бага ч атугай дэмжлэг болох нь дамжиггүй” хэмээн зохион байгуулагчид онцолж байна.

Нэг мод тарих нь нэг насны буян гэж Монголчууд ярьдаг билээ. Уг үйл ажиллагааг орон нутгийн удирдлагууд дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна. Гол мөрөн ширгэж, ган гачиг болохын цагт бид ногоон бүс, ойн модны ид шидийг ойлгож ухаарлаа гэх биш урьдчилан сэргийлэн оролцоогоо нэмэгдүүлж, иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлах нь чухал юм. Тиймээс хүн төрөлхтөн эх дэлхийгээ цөлжилтөөс хамгаалахад гар бие оролцохыг "Ногоон ирээдүй-2015” аяныг зохион байгуулагчид уриалж байгаа ажээ.

 

 

1345
  • Сүнсний баяраар онцгой нүүр будалттай байхыг хүсвэл үүнийг үзээрэй (video) Үзсэн   956 2016-10-29
  • Galaxy Nail Үзсэн   1797 2014-07-28
  • "Дүнжингарав 2018" уралдааны бичлэгийг задаллаа Үзсэн   1664 2018-03-26
  • Монголын танкчид 36 багаас 34 байрт орлоо (БИЧЛЭГ) Үзсэн   4988 2014-08-14
  • Бичлэг: Өсвөрийн сагсчид ОХУ-ын тамирчдыг 16:118-аар хожиж шуугиан тарьлаа Үзсэн   1509 2016-12-28
  • Эргэн дурсахад АЛТ АЛТ АЛТ Үзсэн   1366 2014-08-25
  • Ингэж дуулна гэж бодсонгүй Үзсэн   992 2016-01-29
  • Despacito - Love story Үзсэн   1343 2017-08-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.